Тендерийн урилга


НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2022.04.12                                                                                                                                                                               Булган сум

Аймгийн ИТХ-ын IX хуралдааны 2022 оны  03 дугаар сарын 29-ний өдрийн IX/09 дүгээр тогтоолын дагуу Сэлэнгэ сумын ЗДТГ, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуульд ашиглагдаж байсан дараах хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Ашиглагч байгууллага

Хөрөнгийн нэр

Ашиглалтад орсон огноо

Тоо хэмжээ

Худалдах доод үнэ /нэг бүрийн үнэ/

Дэнчингийн хэмжээ /нэг бүрийн үнэ/

Суудлын хураамж /хөрөнгө тус бүр/

1

Сэлэнгэ сумын ЗДТГ

“Галч 500”автомат зуух

2020

2

29,092,800

5,800,000

50,000

2

Сэлэнгэ сумын ЕБСургууль

Уурын зуухны барилга

2010

1

12,570,320.7

2,500,000

50,000

3

Сэлэнгэ сумын ЕБСургууль

Уурын зуухны тогоо

2020

1

29,092,800

5,800,000

50,000

4

Сэлэнгэ сумын ЕБСургууль

Атар багийн бага сургууль

2001

1

4,221,285.6

840,000

50,000

Нээлттэй дуудлага худалдаа 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын 108 тоот өрөөнд явагдана.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 50 минут хүртэл Орон нутгийн өмчийн газрын 108 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлага худалдаанд оролцох хувь хүн, албан байгууллага дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин  төлснийг нотлох баримт, суудлын хураамж, иргэний үнэмлэх, /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлж авчирна.

Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дуудлагаар худалдах хөрөнгүүдийн мэдээллийг 70343390 утсаар холбогдон авна уу.

 

БУЛГАН АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх