Image

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ ТББ-ЫН МАСАМ II ТӨСЛИЙН БАГ БУЛГАН АЙМАГT

Глоб Интернэшнл төв ТББ-ын МАСАМ II төслийн баг 2022 оны 1 дүгээр сарын 19өөс 21ий өдрүүдэд Булган аймагт ажиллана. 2022 оны 1 дүгээр сарын 19-нд төслийн баг Булган аймгийн төрийн байгууллага, тухайлбал, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийж, төслөө танилцуулан, санал бодлоо солилцож байна.

Нэгдүгээр сарын 20, 21-ний өдөр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг чадавхжуулах 4 модулиас бүрдсэн сургалтыг аймгийн ЗДТГ-ын 107 хурлын зааланд зохион байгуулах юм.

Уг сургалт нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Нэгдүгээр сарын 21ий өдрийн 14:00 – 18:00 цагт төслийн баг олон талт буюу төрийн байгууллага, иргэд, ИНБ-ууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон “Оролцоот шийдэл” нэртэй хэлэлцүүлэг аймгийн ЗДТГ-ын байранд зохион байгуулна.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх