Цаг үеийн мэдээ


Image

МУЗГ-аас Улсын хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалт худалдан авалт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв. Монгол улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ,Шадар сайд С. Амарсайхан, Сангийн сайд Б. Жавхлан нар 21 аймгийн Засаг дарга нар болон бусад удирдлагуудтай цахим хурал хийлээ. Нийт Аймаг орон нутгийн хэмжээнд хийгдэх тендер, худалдан авалтын ажлыг эрчимжүүлж , 3 сарын 1-ны дотор зохион байгуулж , ажлуудад хяналт тавьж ажиллахыг давхар зарим салбарын сайд нар анхаарууллаа. Булган аймгийн хувьд нийтдээ улсын төсвийн 17 ажил байгаагаас 5 барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлын эрх шилжиж ирсэн байна . Үүнээс өнөөдрийн байдлаар нэг ажлын тендерийг зарлаад байна. Эрх шилжин ирсэн ажлууд : 1.Булган аймгийн брэнд бүтээгдэхүүний өргөөний барилга 3,805 сая энэ онд 1,000 нэг тэрбум, Булган Хутаг-Өндөр сум 2. Хадлангийн талбайг сэргээх “ Борбулан төсөл” 3,000 тэрбум энэ онд 1,500 сая төгрөг Баяннуур сум 3. Халуун усны барилга Могод сум 165 сая төгрөг /тендер зарлагдсан /

4. Сумын төвийн инженерийн хангамж, дэд бүтэц Орхон , Хутаг-Өндөр , Сэлэнгэ суманд төсөвт өртөг 1,557,9 энэ онд 779 сая төгрөг

5. Түүхий эдийн захын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ Булган , Орхон сум 2 ,718 энэ онд 1,000

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх