Төсөв санхүүгийн ил тод байдал

БУЛГАН АЙМГИЙН 2022 ОНЫ 4 САРЫН ТӨСВИЙН

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2022-05-09                                                                                                                                            Булган

2022 оны 4 сарын байдлаар нийт орлого ба тусламжийн дүн 17,5 тэрбум төгрөг буюу 105,0 хувийн, нийт зарлага 13,0 тэрбум төгрөг буюу 114,8 хувийн гүйцэтгэлтэй байна.

1. Төсвийн орлого

Нийт орлого ба тусламжийн дүн 17,5 тэрбум төгрөг буюу 105.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 7,5 тэрбум төгрөг буюу 30,2 хувиар буурч, урсгал орлого 1,9 тэрбум төгрөгөөр буюу 17,5 хувиар өссөн байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын урсгал үйл ажиллагааны зардлын эх үүсвэр 2022 онд харьяа яамны төсвийн захирагч руу шилжсэн нь өмнөх онтой харьцуулсан нийт орлогын дүнд нөлөөлж байна. 2021 оны 4 сард тусгай зориулалтын шилжүүлгээр 12,1 тэрбум төгрөг авч байсан байна. Нийт орлогоос аймгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 13,0 тэрбум төгрөг буюу 114,8 хувийн, сумдын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 4,5 тэрбум төгрөг буюу 84,2 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 11,9 тэрбум төгрөг буюу 109,5 хувь байна.   

Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгээр 2857.5 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас 1589,8 сая төгрөг авсан байна.

Нийт орлогын 25,5 хувийг тусламж санхүүжилтийн орлого, 66,4 хувийг татварын орлого, 8,1 хувийг татварын бус орлого эзэлж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, үйл ажиллагааны орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, ой нөөц ашигласны төлбөр, ус рашааны нөөц ашигласн төлбөр, хөрөнгө борлуулсны орлого, хүү торгуулийн орлого биелж бусад орлого тасарсан байна. Малд ногдуулах албан татвар тасарч, төсөвт байгууллагын өөрийн орлого буюу сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна. Булган, Могод, Орхон, Сайхан, Тэшиг, Хишиг-Өндөр сум, Хялганат тосгоны татварын орлогын төлөвлөгөө биелж бусад сумын татварын орлого тасарсан байна.

2. Төсвийн зарлага

            Аймгийн төсвийн нийт зарлага 12,495.3 сая төгрөг буюу 54,0 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 7,248.0 сая төгрөг буюу 41,7 хувь, орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын зардал 5,247.3 сая төгрөг буюу 90.8 хувь байна. Сумдад 5,484.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо.        

            Аймгийн Авто замын сангийн гүйцэтгэл 38,2 сая төгрөг буюу 44,4%, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 20,0 сая төгрөг буюу 5,7%, Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 169,6 сая төгрөг буюу 15,4%, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 780,2 сая төгрөг буюу 46,0% байна.

3. Төсвийн өглөг, авлага

Нийт өр 36,3 сая байна. Өр өмнөх оны мөн үетэй харьцуулбал 155,9 сая төгрөгөөр, өмнөх сартай харьцуулбал 22,7 сая төгрөгөөр тус тус буурсан байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд улсын төсвийн байгууллага болсон нь өр буурахад нөлөөлж байна. Нийт өрийн 56,3% буюу 20,5 сая төгрөг нь тогтмол зардлын өр байна. 

/userfiles/files/medee-APR2022.xlsx

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

БУЛГАН АЙМГИЙН 2022 ОНЫ 3 САРЫН ТӨСВИЙН

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2022-04-08                                                                                                                                           Булган

2022 оны 3 сарын байдлаар нийт орлого ба тусламжийн дүн 11,7 тэрбум төгрөг буюу 94,5 хувийн, нийт зарлага 8,7 тэрбум төгрөг буюу 51,0 хувийн гүйцэтгэлтэй байна.

1. Төсвийн орлого

Нийт орлого ба тусламжийн дүн 11,7 тэрбум төгрөг буюу 94.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 6,2 тэрбум төгрөг буюу 34,8 хувиар буурч, урсгал орлого 0,9 тэрбум төгрөгөөр буюу 12,1 хувиар өссөн байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын урсгал үйл ажиллагааны зардлын эх үүсвэр 2022 онд харьяа яамны төсвийн захирагч руу шилжсэн нь өмнөх онтой харьцуулсан нийт орлогын дүнд нөлөөлж байна. 2021 оны 3 сард тусгай зориулалтын шилжүүлгээр 8,8 тэрбум төгрөг авч байсан байна. Нийт орлогоос аймгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 8,6 тэрбум төгрөг буюу 101,7 хувийн, сумдын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 3,1 тэрбум төгрөг буюу 78,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 8,5 тэрбум төгрөг буюу 92,8 хувь байна.   

Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгээр 2143.1 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас 979,1 сая төгрөг авсан байна.

Нийт орлогын 26,8 хувийг тусламж санхүүжилтийн орлого, 65,1 хувийг татварын орлого, 8,1 хувийг татварын бус орлого эзэлж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, үйл ажиллагааны орлого, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, хөрөнгө борлуулсны орлого биелж бусад орлого тасарсан байна. Малд ногдуулах албан татвар тасарч, төсөвт байгууллагын өөрийн орлого буюу сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаа нь орлогын гүйцэтгэлд нөлөөлж байна. Булган, Сайхан, Тэшиг, Хишиг-Өндөр сумын татварын орлогын төлөвлөгөө биелж бусад сумын татварын орлого тасарсан байна.

2. Төсвийн зарлага

            Аймгийн төсвийн нийт зарлага 8,720.9 сая төгрөг буюу 51,0 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 4,616.9 сая төгрөг буюу 36,2 хувь, орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын зардал 4,103.9 сая төгрөг буюу 94.0 хувь байна. Сумдад 4,413.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо.        

            Аймгийн Авто замын сангийн гүйцэтгэл 2,7 сая төгрөг буюу 7,5%, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 20,0 сая төгрөг буюу 13,3%, Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 110,1 сая төгрөг буюу 10,9%, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 251,4 сая төгрөг буюу 21,9% байна.

3. Төсвийн өглөг, авлага

Нийт өр 64,8 сая байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6,3 сая төгрөгөөр буурч, өмнөх сартай харьцуулбал 43,7 сая төгрөгөөр өссөн байна. Нийт өрийн 53,6% буюу 34,7 сая төгрөг нь халаалтын өр байна. 

/userfiles/files/medee-MAR2022.xlsx

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

БУЛГАН АЙМГИЙН 2022 ОНЫ 2 САРЫН ТӨСВИЙН

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2022-03-07                                                                                                                                        Булган

2022 оны 2 сарын байдлаар нийт орлого ба тусламжийн дүн 7,5 тэрбум төгрөг буюу 91,7 хувийн, нийт зарлага 5,3 тэрбум төгрөг буюу 46,7 хувийн гүйцэтгэлтэй байна.

1. Төсвийн орлого

Нийт орлого ба тусламжийн дүн 7,5 тэрбум төгрөг буюу 91.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 3,0 тэрбум төгрөг буюу 28,8 хувиар буурч, урсгал орлого 1,6 тэрбум төгрөгөөр буюу 40,0 хувиар өссөн байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын урсгал үйл ажиллагааны зардлын эх үүсвэр 2022 онд харьяа яамны төсвийн захирагч руу шилжсэн нь өмнөх онтой харьцуулсан нийт орлогын дүнд нөлөөлж байна. 2021 онд тусгай зориулалтын шилжүүлгээр 5,7 тэрбум төгрөг авч байсан байна. Нийт орлогоос аймгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 5,9 тэрбум төгрөг буюу 105,4 хувийн, сумдын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 1,6 тэрбум төгрөг буюу 62,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 5,6 тэрбум төгрөг буюу 89,0 хувь байна.   

Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгээр 1428.8 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас 497,8 сая төгрөг авсан байна.

Нийт орлогын 25,8 хувийг тусламж санхүүжилтийн орлого, 68,5 хувийг татварын орлого, 5,7 хувийг татварын бус орлого эзэлж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, үйл ажиллагааны орлого, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, хөрөнгө борлуулсны орлого биелж бусад орлого тасарсан байна. Ус рашаан ашигласны төлбөрийн орлого 1,1 тэрбум төгрөгөөр тасарсан нь орлогын гүйцэтгэлд нөлөөлж байна. Орхон, Сайхан, Хишиг-Өндөр сум, Хялганат тосгоны татварын орлогын төлөвлөгөө биелж бусад сумын татварын орлого тасарсан байна.

2. Төсвийн зарлага

            Аймгийн төсвийн нийт зарлага 5,295.5 сая төгрөг буюу 46,7 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 2,699.5 сая төгрөг буюу 32,1 хувь, орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын зардал 2,595.9 сая төгрөг буюу 89.1 хувь байна. Сумдад 2,843.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо.        

            Аймгийн Авто замын сангийн гүйцэтгэл 1,0 сая төгрөг буюу 25,9%, Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 35,0 сая төгрөг буюу 9,9% байна.

3. Төсвийн өглөг, авлага

Нийт өр 21,1 сая байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 17,7 сая төгрөгөөр өссөн байна.

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

БУЛГАН АЙМГИЙН 2022 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2022-02-08                                                                                                                                            Булган

2022 оны 1 сарын байдлаар нийт орлого ба тусламжийн дүн 2,6 тэрбум төгрөг буюу 64,9 хувийн, нийт зарлага 2,6 тэрбум төгрөг буюу 40,7 хувийн гүйцэтгэлтэй байна.

1. Төсвийн орлого

Нийт орлого ба тусламжийн дүн 2,6 тэрбум төгрөг буюу 64.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 2,0 тэрбум төгрөг буюу 43,9 хувиар буурч, урсгал орлого 0,3 тэрбум төгрөгөөр буюу 22,8 хувиар өссөн байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын урсгал үйл ажиллагааны зардлын эх үүсвэр 2022 онд харьяа яамны төсвийн захирагч руу шилжсэн нь өмнөх онтой харьцуулсан нийт орлогын дүнд нөлөөлж байна. Нийт орлогоос аймгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2,0 тэрбум төгрөг буюу 67.5 хувийн, сумдын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 0,6 тэрбум төгрөг буюу 57,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 1,9 тэрбум төгрөг буюу 57,3 хувь байна.   

Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгээр 714.4 сая төгрөг авсан байна.

Нийт орлогын 27,3 хувийг тусламж санхүүжилтийн орлого, 62,6 хувийг татварын орлого, 10,1 хувийг татварын бус орлого эзэлж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл үйл ажиллагааны орлого, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, бууны албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, хөрөнгө борлуулсны орлог биелж бусад орлого тасарсан байна. Ус рашаан ашигласны төлбөрийн орлого 1,1 тэрбум төгрөгөөр тасарсан нь орлогын гүйцэтгэлд нөлөөлж байна. Орхон, Сайхан, Хишиг-Өндөр сумын татварын орлогын төлөвлөгөө биелж бусад сумын татварын орлого тасарсан байна.

2. Төсвийн зарлага

            Аймгийн төсвийн нийт зарлага 2,610.1 сая төгрөг буюу 40,7 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 1,339.4 сая төгрөг буюу 26,9 хувь, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 1,270.6 сая төгрөг буюу 87.9 хувь байна. Сумдад 1,502.1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо.        

            Аймгийн Авто замын сангийн гүйцэтгэл 1,0 сая төгрөг буюу 51,9%, Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 15,0 сая төгрөг буюу 100,0% байна.

3. Төсвийн өглөг, авлага

Нийт өр 15,5 сая байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 8,8 сая төгрөгөөр өссөн байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх