Цаг үеийн мэдээ


Image

Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам “мөрийн хөтөлбөрийн хүрээнд гадаад харилцааг орон нутгийн хөгжлийг хурдасгах гол хүчин зүйлсийн нэг мөн гэж үзэж онцгойлон анхаарч тусгасан. Шинэ оны өмнөхөн Монгол улсад суугаа АНУ-ын элчин сайд Майкл Стэнли Клечески айлчлал хийсэн бол ойрын өдрүүдэд Беларусь улсын элчин сайд хүрэлцэн ирж ажиллалаа .

Анхдагчдын өлгий нутаг Булган аймаг сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаад харилцааны асуудал дээр голлон анхаарал хандуулж олон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамдуудтай харилцаа холбоо тогтоож эхэлсний нэгээхэн хэсэг ажлын эхлэл нь энэ юм. Беларусь улсын Монгол улсад суугаа элчин сайд Дмитрий Николаевич, түүний гэргий Анна Петровна, Өргөмжит консул Леонид Яковлевич, Консулын туслах Б.Тэмүжин нарын албаны хүмүүс ажлын айлчлал хийхдээ Бүгд Найрамдах Беларусь улстай Булган аймаг хөдөө аж ахуйн чиглэлээр тус улсад тэтгэлэгтэй оюутан суралцуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх , арьс шир эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх , хөдөө аж ахуйн техник хэрэгслээр хангах зэрэг хүсэлтийг хүлээн авч хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх