Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан аймгийн аваргууддаа өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.
“Аймгийн хошой аварга малчин өрх”, “Аймгийн аварга малчин өрх”, “Аймгийн аварга саальчин”, “Аймгийн аварга тариаланч”, “Аймгийн тэргүүний мал эмнэлэг үйлчилгээний нэгж”, “Аймгийн тэргүүний мал аж ахуйн мэргэжилтэн”-ээр шалгарсан хөдөлмөрч хичээнгүй иргэддээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.