Төсөв санхүүгийн ил тод байдал

Аудитын дүгнэлт

Image

Булган аймаг дахь Төрийн аудитын газраас Булган аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл материаллаг алдаагүй, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Сангийн сайдын баталсан холбогдох журамд нийцүүлэн үнэн зөв, шударга толилуулсан гэсэн өөрчлөлтгүй дүгнэлт гаргасан.

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨСӨВ 2023

Image

Төсөв боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах, төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилгоор Глоб Интернэшнл, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Монгол улсын ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” ( МАСАМ ll ) төсөлтэй хамтран Булган аймгийн “Иргэдийн төсөв 2023” эмхэтгэлийг бэлтгэн танилцуулж байна.

Булган аймагт 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Image

Булган аймагт 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн XII/21 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын хавсралтаар аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 төсөл, арга хэмжээг 2,949,8 сая төгрөгөөр, авто замын сангийн хөрөнгөөр 10 төсөл, арга хэмжээг 922.7 сая төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 төсөл, арга хэмжээг 3,853.3 сая төгрөгөөр, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх их засварын 14 төсөл, арга хэмжээг 2,401.6 сая төгрөгөөр, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 42 төсөл, арга хэмжээг 5,279.9 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр тус тус баталсан байна.