Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний нийт албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Түүхийн бүхий л үед Булган хангайн эрэлхэг зоригт хөвгүүд цэрэг эх орон, ард иргэдийнхээ өмөг түшиг байж, төр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлын төлөө амь биеэ зориулсаар ирсэн билээ.