2017 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн тодотгосон төсөв

  • .

  • 2017-05-30

  • 2

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар аймгийн Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2017 оны төсвийг тодотгон баталлаа.
Аймгийн 2017 оны төсвийн орлого, зарлагын нийт дүн 50.3 тэрбум төгрөг байна. Аймгийн төсвийн орлогод татварын орлогоор 16.5 тэрбум, татварын бус орлогоор 0.6 тэрбум,  тусламжийн орлогоор 30.6 тэрбум, оны эхний үлдэглээс 2.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа бол  цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд  24.9 тэрбум, бараа үйлчилгээний зардалд 22.2 тэрбум, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардал 3.6 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа.
2017 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 567.5 сая, аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 3916.2 сая, сумдад олгох тусгай зориулалтын шилжүүлэг 26833.6 сая төгрөг байна.

2016 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн тодотгосон төсөв

  • .

  • 2017-04-07

Хуудас:  1  (нийт 2 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО