Засаг дарга

ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

  • .

  • 2017-02-09

Монголын түүхийн домогт өлгий нутаг Булган хангайнхаа өнцөг булан бүрт суугаа ард иргэд Та бүхэн минь сайн байна уу.

2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулиар Булганчууд маань Монгол Ардын Намд онцгой итгэл хүлээлгэн үнэмлэхүй ялалтад хүргэснээр миний бие аймгийн Засаг даргаар томилогдож Булган хэмээх нэгэн өрх гэрийн тэргүүн боллоо.

Манай намаас нэр дэвшигчдийг багаар нь сонгож, өндөр итгэл, өргөн хариуцлага хүлээлгэсэнд сонгогч түмэндээ баярлалаа.

Бид төрийн ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй баг бүрдүүлж ажиллах  болно. Ард иргэдийнхээ итгэл хүлээлгэсэн намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн баг, сум, мэргэжлийн байгууллагуудаас санал авч, орон нутгийн онцлогтоо тохируулан ирэх 4 жилийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-аараа батлуулж хэрэгжүүлнэ.

2016-2020 онд аймаг орон нутгийнхаа хөгжлийн чигийг тодорхойлох нутгийн удирдлагын зүгээс  иргэн бүр нь эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлсэн, нийгмийн амьдралын бүхий л салаа мөчирт ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн, эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, сэргэн мандсан шинэ цаг үеийг түүчээлэхийн төлөө залуу хүний эрч хүч, хүсэл тэмүүлэл, эрдэм чадал, ур ухаанаа  зориулан хичээнгүйлэн ажиллах болно.

ТӨРИЙН НУРУУ ТӨВШИН

ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙГ.

Аймгийн Засаг дарга  З.Батзориг

Хуудас:  1  (нийт 1 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

ЯРИЛЦЛАГА-АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ