Худалдан авах үйл ажиллагаа

ТЕНДЕРИЙН УРИЛГА

  • .

  • 2020-02-14

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.02.14

Тендер шалгаруулалтын нэр: Ойжуулалт /300 га, Бугат, Сэлэнгэ, Могод, Хангал, Бүрэгхангай сум/-ын ажилын гүйцэтгэгч сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/202012014

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Ойжуулалт /300 га, Бугат, Сэлэнгэ, Могод, Хангал, Бүрэгхангай сум/-ын ажилын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд www.tender.gov.mn сайтаар орж тендерийн баримт бичигтэй танилцана уу. Тендерт оролцох хураамж 50 000 төгрөг
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж багц тус бүрийн батлагдсан төсөвт өртөгийн 50 хувиас дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрийн батлагдсан төсөвт өртөгийн 50 хувиас дээш байна. /судлагдсан зээлийн тодорхойлолт, дансны үлдэгдлээр баталгаажуулна/
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын санхүүгийн тайланг, Аудитын дүгнэлтийн хамт өөрийн тендертээ хавсарган ирүүлнэ.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн аль нэгэнд Ойжуулалтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, ажил хүлээлгэж өгсөн тухай актыг нотариатоор баталгаажуулж ирүүлэх, амьдралт нь 75%- иас дээш байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
“Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлийн мэргэжлийн байгууллагын эрхтэй байх

Тендерийн хамт батлагдсан төсөвт өртөгийн 2 хувиар тооцож тендерийн баталгаа ирүүлнэ. Тендер нээснээс хойш 58 хоногийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2019 оны 03 сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минут-аас өмнө tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03 сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 104 тоот өрөө
Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Б.Баярцэнгэл Утас: 70343259, 99349011

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  • .

  • 2020-02-06

2020 оны  02 сарын 06-ны өдөр

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 Булган аймгийн Засаг даргын тамгын газар нь тус аймгийн “Ой бүхий сумдад ойн хортны судалгааны ажил /500.000/ га” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Булган аймгийн ойн сан дахь ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил нь дор дурьдсан ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

  • Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох хаврын судалгаа явуулах
  • Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил явуулах талбайг сонгох
  • Ойн ариун цэврийн байдалд мониторинг судалгаа явуулах
  • Төрөөс явуулж буй ойн бодлогын талаар ард иргэдээс судалгаа аван, мониторинг хийх
  • Тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгаа явуулах иргэн, нөхөрлөл, аж ахуй нэгжээс судалга авах
  • Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох намрын судалгаа явуулах, иргэн, нөхөрлөл, аж ахуй нэгжээс судалгаа авах
  • Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил явуулах талбайг сонгох, 2020-2021 оны төлөвлөгөө боловсруулах

            Ойн хөнөөлт шавж, өвчний экологи, биологийн онцлогийг тодорхойлох, тархалтыг тогтоох судалгааны ажлын дор дурдсан газруудад явуулна. Үүнд:

Д/д

Судалгаа, тэмцлийн ажил

явуулах сумын нэр

Судалгаа явуулах талбай, га

 
 

1. Булган аймаг

 

1

Хутаг-өндөр

500 000

 

2

Орхон

 

3

Сэлэнгэ

 

4

Хангал

 

5

Бүрэгхангай

 

6

Баян-агт

 

7

Бугат

 

8

Могод

 

Нийт дүн 500 000 га

 

 Ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил нь дор дурьдсан хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнд:

 

Д/д

Хийгдэх ажлууд

Эхлэх хугацаа

Дуусах хугацаа

1.

Ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн

онцлог, тархалтыг тогтоох

2020.04.15

2020.05.05

2.

Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил

явуулах талбайг сонгох

2020.04.25

2020.05.10

3.

Тэмцлийн ажлын үр дагаврын

мониторингийн судалгаа явуулах

2020.05.20

2020.08.27

4.

Ойн хөнөөлт шавжийн намрын судалгааг хийж тайлан ирүүлэх

2020.09.01

2020.10.15

 Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • ойн хортны судалгааны ажлыг 2-ooс доошгүй жил хийж гүйцэтгэсэн байх /гэрээ, актын хуулбарыг ирүүлэх /
  • 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг байх /ойн инженер-2, шавьж судлаач-1, биологич-1/ диплом, мэргэжилийн гэрчилгээний хуулбар ирүүлэх
  • Татварын тодорхойлолт ирүүлэх /Татварын өргүй байх/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ирүүлэх
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар ирүүлэх
  • Шүүхийн тодорхойлолт ирүүлэх
  • Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт ирүүлэх
  • Санхүүгийн тайлан сүүлийн 1 жил /2020 он/

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутын доторgov.mn хаягаар ирүүлнэ үү.

 

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх

Орон нутгийн өмчийн газар

Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 106 тоот өрөө, мэргэжилтэн Д.Ариунжаргал

Утас: 70343259, 99540646

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

  • .

  • 2020-02-05

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2020.02.05



Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Элсний нүүдлээс хамгаалах зурвас байгуулах /Рашаант сум, Элсэн тасархай 2 га/” ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
Орон нутгийн өмчийн газар

Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 104 тоот өрөө
Утас: 70343259

ТЕНДЕРИЙН УРИЛГА

  • .

  • 2020-02-05

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020.02.05
Тендер шалгаруулалтын нэр: Цэвэр усны даралтат цамхаг, инженерийн шугам сүлжээний ажил /дашинчилэн сум/
Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/202012022

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цэвэр усны даралтат цамхаг, инженерийн шугам сүлжээний ажил /Дашинчилэн сум/ гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд www.tender.gov.mn сайтаар орж тендерийн баримт бичигтэй танилцана уу. Тендерт оролцох хураамж 50 000 төгрөг.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж нийт төсөвт өртөгийн 80 хувиас дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртөгийн 80 хувь байна /судлагдсан зээлийн тодорхойлолт, дансны үлдэгдлээр баталгаажуулна/.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: шаардлаггүй /Тендер нээсэн өлрийн байдлаар системээс үзнэ/
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.
Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн ажлын /Гэрээ, ажил хүлээлгэн өгсөн актыг нотариатаар баталгаажуулж ирүүлэх, ашиглагч байгууллагын тодорхойлолт ирүүлэх/
Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: Тийм
- Цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох;
- БА-2.1- Цутгамал болон угсармал төмөр бетон мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил
- БА-6.1- Барилга байгууламжийн дотор усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
- БА-6.2- Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
- БА-6.3- Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
- БА-6.4- Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
- БА-8.1- Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил заалттай тусгай зөвшөөрөлийг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ;
Тендерийн хамт 5 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минут-аас өмнө tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх.Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 104 тоот өрөө
Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Утас: 70343259

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

  • .

  • 2020-02-03

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.02.03

Тендер шалгаруулалтын нэр: Цэцэрлэгийн барилгын их засварын /Бугат сум/ ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/202012006

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн барилгын их засварын /Бугат сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд www.tender.gov.mn сайтаар орж тендерийн баримт бичигтэй танилцана уу. Тендерт оролцох хураамж 50 000 төгрөг
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж батлагдсан төсөвт өртөгийн 80 хувиас дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртөгийн 50 хувиас дээш байна. /судлагдсан зээлийн тодорхойлолт, дансны үлдэгдлээр баталгаажуулна/.
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан, Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn -ээс тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил. Сүүлийн 2 жил тус бүр ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байна. /Гэрээ, ажил хүлээлгэн өгсөн акт, ашиглагч байгууллагын тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулж ирүүлэх/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: Тийм
БА-8-1, БА-6-2, БА-6-3
Тусгай зөвшөөрөл нь тухайн тендер нээсэн өдрийн байдлаар хүчинтэй байх шаардлагатай.
/Түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./
Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлж үзнэ.

Тендерийн хамт Батлагдсан төсөвт өртөгийн 2 хувиар тооцож тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минут-аас өмнө tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 104 тоот өрөө
Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Б.Баярцэнгэл Утас: 70343259, 99349011

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

  • .

  • 2020-01-29

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ


2020.01.29


1. Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Сумдын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан боловсруулах /Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Могод, Сайхан, Рашаант, Сэлэнгэ/” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Сумдын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан боловсруулах /Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Могод, Сайхан, Рашаант, Сэлэнгэ/” зөвлөх сонгон шалгаруулах” ажлаас бүрдсэн болно.
1-р багц Бугат, Сайхан, Сэлэнгэ сумдын газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх
Батлагдсан төсөв- 33 358 120
2-р Баяннуур, Бүрэгхангай, Могод, Рашаант сумдын газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх
Батлагдсан төсөв- 42 395 046
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулна./
2. Дараах тусгай зөвшөөрөлтэй байх нотариатаар баталгаажуулан ирүүлэх Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 1.7.1
3. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл /гэрээ, акт ирүүлнэ/ 2018-2019 он
4. Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай инженер техникийн ажилчдын дипломыг нотариатаар баталгаажуулан, туршлагын талаарх мэдээлэлийн хамт ирүүлэх
болно.
5. Шүүхийн тодорхойлолт
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
Татварын тодорхойлолт
7. Нийгмийн даатгалын өр зээлгүй талаарх тодорхойлолт
8. Харилцагч банкинд өр зээлгүй талаарх тодорхойлолт
9. Борлуулалтын орлого сүүлийн 2 жил тус бүр 40 сая төгрөгнөөс дээш
10. Санхүүгийн тайлан 2018, 2019 оны тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх /нягтлах гэрээт ажлын тайлан шаардлага хангахгүй/
11. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Түншлэгч дээрхи шаардсан материалыг ирүүлнэ.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ.

Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/202012049

                                                                        Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 104 тоот өрөө                                                                          Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Д. Ариунжаргал Утас: 70343259

 

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

  • .

  • 2020-01-29

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2020.01.29



Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Булаг шандны эхийг хашиж хамгаалах /10 булаг/ ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 02 дугаар сарын 05-ны 09 цаг 20 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
Орон нутгийн өмчийн газар

Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 104 тоот өрөө
Утас: 70343259, 99349011

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

  • .

  • 2020-01-29

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2020.01.29



Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих автомашин нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 02 дугаар сарын 05-ны 09 цаг 30 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
Орон нутгийн өмчийн газар

Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 104 тоот өрөө
Утас: 70343259, 99349011

Үнийн санал авах урилга /ОНӨГазар/

  • .

  • 2020-01-29

Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА


       2020.01.29


       Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Булган аймгийн газар нутгийг илэрхийлсэн самбар хийж, хил орчмын бүсүүдэд байршуулах” ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

       Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

       Үнийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны 09 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn сайтаар цахимаар ирүүлнэ.

       Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.

       Дотоодны давуу эрх тооцно.

       Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Булган аймгийн Засаг даргын 1 давхар 106 тоот өрөө
Утас: 70343259, Эмайл хаяг: onug3259@yahoo.com
Сайт: Tender.gov.mn

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАРЛАЛ

  • .

  • 2019-12-16

  • 5

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАРЛАЛ


Булган хот 2019.12.16


Төрийн өмчийн хорооны бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11-р сарын 19-ны өдрийн 477-р тогтоолын дагуу дараахь автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга, ерөнхий мэдээлэл


№ Автомашины марк,  улсын дугаар  Үйлдвэрлэсэн/ ашиглалтанд  орсон он Нийт гүйлт  Худалдах доод үнэ  Дэнчингийн хэмжээ Дэнчин байршуулах данс
1       ЗИЛ-130               6889 БУЛ              1995/1998              324457             1800000               450000          Хаан банк                 5270001032

Дуудлага худалдаа 2019 оны 12-р сарын 30-ны өдөр 14:00 цагт “ЭБЦТС”ТӨХК-ний Булган салбарын 207 тоот өрөөнд явагдана.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 12-р сарын 23-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 27-ний өдрийн 17:00 цаг хүртэл 202 тоот өрөөнд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлага худалдаанд оролцох хувь хүн, албан байгууллга дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлсөн баримт, иргэний үнэмлэх ( хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ )-ний хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлж ирнэ үү.
Дуудлагаар худалдах автомашины мэдээллийг 90050919 утсаар холбогдон авна уу.

 

“ЭБЦТС”ТӨХК-НИЙ БУЛГАН АЙМАГ ДАХЬ САЛБАР

ТЕНДЕРИЙН УРИЛГА

  • .

  • 2019-12-09

  • 2

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.11.20
Тендер шалгаруулалтын нэр: Булган аймгийн Булган сум “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн барилгын гадна засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/2019/03

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Булган аймгийн Булган сум “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн барилгын гадна засварын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, Эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Дансны дугаар: Төрийн сан: 100040051006 Бу.Орон нутгийн өмчийн газар

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж батлагдсан төсөвт өртөгийн 80 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртөгийн 50 хувиас дээш байна. /судлагдсан зээлийн тодорхойлолт, дансны үлдэгдлээр баталгаажуулна/.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017-2018/ аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх /2400 стандартаар хийгдсэн нягтлах гэрээт ажлын тайлан шаардлага хангахгүй/
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил. Сүүлийн 2 жилийн дундаж батлагдсан төсөвт өртөгийн 80 хувиас дээш үнийн дүн бүхий ажлыг дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд гүйцэтгэсэн туршлагатай байна. /Гэрээ, ажил хүлээлгэн өгсөн актыг нотариатаар баталгаажуулж, ашиглагч байгууллагын тодорхойлолтын хамт ирүүлэх/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: Тийм
2.1.1 эсвэл БА-8.1 Дээрх тусгай зөвшөөрлүүдийг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.

Тендерийн хамт Батлагдсан төсөвт өртөгийн 2 хувиар тооцож тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 01 дугаар сарын 09-ний өдөр 09 цаг 00 минут-аас өмнө tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 01 дугаар сарын 09-ний өдөр 09 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх.Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 104 тоот өрөө
Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Г.Давааням Утас: 70343259

Тендерийн урилга /Тэшиг сум/

  • .

  • 2019-12-16

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА


           2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр


          Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Зам засварын техник /30 ковш/ худалдан авах ажил”-г гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай үнийн саналирүүлэхийг урьж байна.

           Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендерийн баримт бичгийн үнэ: 50000 төгрөг, данс 100041055001 ЗДТГазар

          Тендер шаларуулалтад тавигдах тусгай шаардлага: Монгол Улсад ашиглагдаагүй, улсын дугаар аваагүй, 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн зам засварын техникийн зориулалттай ашиглах 30ковш, 10000кг-аас доошгүй даацтай байна.

Үнийн саналыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө Монгол, Булган, Тэшиг сум, 5-р баг, Үйлчилгээ-2 гудамж 202 тоот хаягт байрлах Засаг даргын Тамгын газар 2 давхарт Орлогч даргын өрөөндбичгээр ирүүлнэ.

          Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 40 минутанд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Монгол, Булган, Тэшиг сум, 5-р баг, Үйлчилгээ-2 гудамж 202 тоотхаягт байрлах Засаг даргын Тамгын газар 2 давхарт Орлогч даргын өрөө,
Утас: 99030008, 94128285
И-мэйл хаяг: zdtg_teshig@yahoo.com

 

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 251 мэдээ )

Булган 80-н жил