Мэдээ

МЭДЭГДЭЛ

  • .

  • 2018-02-26

  • 345

Улсын Онцгой комисс Булган аймагт ажиллаж байна

  • .

  • 2018-02-25

  • 481

     Булган аймгийн Булган, Бугат сумдад гоц халдварт шүлхий өвчний сэжиг илэрсэнтэй холбогдуулан Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын гишүүдтэй хуралдлаа. Гоц халдварт шүлхий өвчний эрсдэлийн судалгааг яаралтай хийн, холбогдох арга хэмжээнүүдийг авах талаар аймгийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг даалгавар өгч, хамтран ажиллаж байна. Мөн Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус бүх албан байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагуудтай өнөөдөр 14.00 цагт хуралдахаар товлолоо.

 

 

Австрали улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөр

  • .

  • 2018-04-20

  • 200

Тэтгэлэгт хөтөлбөрийн болзол, шаардлага хангасан хүмүүс бичиг, баримтаа бүрдүүлж, http://oasis.dfat.gov.au цахим хуудсаар орж өргөдөл гаргана. Интернэт ашиглах боломжгүй өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай холбогдоно уу?

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ СУМ, АГЕНТЛАГУУД 2018 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  • .

  • 2018-02-19

  • 195

    Жил бүрийн эхэнд аймгийн Засаг дарга, сум, агентлагуудын дарга нартай хамтран ажиллах болон үр дүнгийн гэрээг байгуулдаг. Өнөөдөр /2018.02.08/ Булган аймгийн Засаг дарга З.Батзориг 2018 онд хамтран ажиллах байгууллагуудтай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Тэрээр 2017 онд хийж  хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо ярилцаж, 2018 онд Төрийн захиргааны үйл ажиллагааг бэхжүүлж, үйлчилгээний чанар өгөөжийг дээшлүүлэх талаар анхааруулсан юм.

     Мөн аймгийн Засаг даргын 2017 оны А/280 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу сумын Засаг дарга, агентлагийн дарга нарын 2017 оны гэрээний биелэлт, сум, байгууллагын 2017 оны үйл ажиллагаанд үнэлэлт өгч байр эзлүүлсэн юм. Агентлагуудаас Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс тус тус эхний гурван байрт шалгарлаа. Сумдаас Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Булган сумд тус тус эхний гурван байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

ШАДАР САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

  • .

  • 2018-02-06

  • 415

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан шуурхай бүлэг Булган аймгийн өвөлжилтийн байдал, цаг үе, нийгмийн байдалтай танилцлаа. Тус ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын гишүүдтэй хуралдаж, цаг үеийн болон өвөлжилтийн талаар анхаарах зүйл, зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллалаа. Булган аймагт улсын нөөцөөс 500 тонн өвч, 400 тонн тэжээл, мал эмнэлгийн ариутгалын ДУК машин олголоо. Мөн Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “ӨВӨЛ ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЪЯ” арга хэмжээний хүрээнд 204.9 тонн хивэг, 15 тонн хорголжин тэжээлийг Баян-Агт, Баяннуур, Бугат, Булган, Гурванбулаг, Бүрэгхангай, Орхон, Сайхан, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумдын малчдад хүргэлээ.

МОНГОЛ БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

  • .

  • 2018-02-02

  • 128

"АХА" тэмцээний ялагчид тодорлоо

  • .

  • 2018-01-22

  • 185

Булган аймгийн түүхт 80 жилийн ой, ТВ-9 телевизийн 15 жилийн ойн хамтын ажиллагааны хүрээнд “АХА” танин мэдэхүйн цэнгээнт тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд нийтдээ ахмад настан, иргэд, төрийн албан хаагчид нийлсэн 100 гаруй хүн мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтан Б.Лхаеийлам түрүүлж, мөн газрын ахлах мэргэжилтэн Д.Дэлгэрмөрөн хоёрдугаар байр, Ш.Е.Щетенкиний нэрэмжит нэгдүгээр сургуулийн багш Д.Цэрэндэлгэр гуравдугаар байр, Аудитын газрын аудитор  Д.Даариймаа, Музейн ажилтан Р.Болд нар шагналт байранд тус тус орлоо. Тэмцээний шагналт байруудын гарын бэлгийг Булган аймгийн бренд бүтээгдэхүүн цай үйлдвэрлэгч “Тунамал өгөөж” ХХК, үйлдвэр үйлчилгээний “Булган-Анар” ХХК нар ивээн тэтгэлээ. 

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга болон ажлын албаны ажилтны сургалт боллоо

  • .

  • 2018-01-16

  • 482

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж байгаа чадавхижуулах сургалтад сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийндэлгэрэнгүй . .

Ардын Их хурлын депутат асан П.Дамбад хүндэтгэл үзүүллээ

  • .

  • 2018-01-16

  • 103

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. 1992 оны 01 сарын 13-нд баталсан шинэ Үндсэн хууль нь манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ. Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхаглаж, наад зах нь нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагджээ. Тус хуулийг Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон, 76 өдөр хуралдаж байж баталсан гэдэг. Мөн Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй  санал ирүүлж байжээ. Булган аймгаас 16 депутат нутаг орноо төлөөлөн Үндсэн хуулиа батлалцсан бөгөөд Ардын Их хурлын депутат асан П.Дамбад 2018 оны 01 сарын 15-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбат хүндэтгэл үзүүллээ. П.Дамба нь түргэн тусламжийн жолооч, механик, сум, агентлагийн дарга, аймгийн Засаг даргын орлогч зэрэг албан тушаалыг 40 гаруй жил хашсан бөгөөд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр олон удаа сонгогдож байсан юм. 

ХАСХОМ-ийг шинэчлэн гаргах сургалтыг зохион байгууллаа

  • .

  • 2018-01-16

  • 278

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2018.01.16/ аймгийн Засаг даргын Тамгын газрын Чин ван Ханддоржийн танхимд Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг /ХАСХОМ/ шинэчлэн гаргах сургалтыг зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .

Удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо

  • .

  • 2018-01-16

  • 682

       Өнөөдөр /2018.01.15/ аймгийн Засаг даргын Тамгын газарт Удирдах ажилтны ээлжит хурал 14:00 цагт боллоо. Хурлаар мал аж ахуйн өвөлжилт болон Рашаант суманд илэрсэн малын гоц халдварт шүлхий өвчний талаар ХХААГ-ын дарга Ч.Амгалан, Булган сумындэлгэрэнгүй . .

Үйлдвэр үйлчилгээний “Шилдэг ажилтан” Д.Баттөр шагналаа гардан авлаа

  • .

  • 2018-01-16

  • 102

Булган аймаг 2018 оны босгон дээр 2017 оны салбар, салбарын шилдэг ажилтнуудаа шалгаруулсан билээ. Үйлдвэр үйлчилгээний салбарын “Шилдэг ажилтан”-аар Баатарван амралт, сувиллын захирал Дашбалжирын Баттөр шалгарсан юм. Тэрээр шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй ч өнөөдөр /2018.01.15/ аймгийн Засаг даргаас шагналаа өөрийн биеэр ирж, гардан авлаа. Д.Баттөр нь 2015 онд Гуртын гүүрний зүүн талд хогийн жалга байсан газрыг цэвэрлэн, 136 ортой сувиллын байрыг ашиглалтад оруулж байжээ. 2017 онд гэр бүлийн сувиллын байрыг караоке, ресторан, усан бассейн, хүүхдийн тоглоомын өрөө, шатрын өрөөтэй болгон өргөжүүлж, амрагчдын ая тухыг хангасан байна. Баатарван сувилал нь ээлжиндээ 180 хүн хүлээн авах чадалтай, уламжлалт нөхөн сэргээх, гоо сайхан зэргийг мэргэжлийн эмч , эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн найрсаг хамт олонтой юм. Орон нутгийн 70 гаруй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  .... (нийт 278 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ