Мэдээ

Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил ой тохиолдуулан шагнал гардууллаа

  • .

  • 2021-07-20

  • 122

Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, Дотоодын цэргийн 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онцгой чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Булган аймгийн Цагдаагийн газрын дараах нэр бүхий алба хаагчдыг шагналаа. Алба хаагчдын шагналыг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Цагдаагийн газрын дарга хурандаа Л.Ганбаатар нар гардуулан өглөө. Цагдаагийн гавьяа тэмдгээр Булган аймгийн ЦГ-ын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гантөгс, мөн газрын ахмад ажилтан цагдаагийн ахлах ахлагч Н.Нарантуяа, Л.Сарантуяа , мөн газрын ахмад ажилтан цагдаагийн ахмад Э.Энхжаргал нарыг, Хүндэт жуухаар Булган аймаг дахь ЦГ-ын Хангал сум дахь экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Э.Ганзориг, Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярбаатар, Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, ахлах ахлагч Э.Энх-Амьдрал нарыг шагналаа. Мөн ЦГ-ын 2021 оны 07 сарын 19-ны өдрийн Б/739 дүгээр тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үйлсэд амжилт гаргасан алба хаагчдад зэрэг дэв дээгүүр “Цагдаагийн дэд хурандаа“ цолоор ЦГ-ын хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Д.Мягмаржавыг шагнажээ. ЦГ-аас ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн сэтгэл зүрхээ зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амиа өргөсөн Дамдинсүрэнгийн Даарий асганы гэр бүлд хүндэтгэл илгээснийг мөн гардуулан өгсөн юм. Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нь Цагдаагийн албанд сэтгэл зүрхээрээ ажиллан албаа гүйцэтгэж яваад баатарлагаар амиа өргөсөн Дамдинсүрэнгийн Даарий агсаны хүү юм. Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан нийт Монголын цагдаагийн албан хаагчдад Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ажлын өндөр амжилт хүслээ.

Аймаг сумын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

  • .

  • 2021-07-20

  • 76
Наадмын дараа намар гэдэг. Зуны дэлгэр цаг цаашлахад сар гаруй хугацаа үлдээд байна. Өнөөдөр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр, Булган-Мээж ХК -ны захирал Б.Одхүү нар аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зорилгоор зарим байгууллагуудын гадна тохижилт, явган хүний зам тавилт эвдрэл засварын ажлуудтай биечлэн танилцлаа.
Мөн Аймгийн нөөцийн газрын харьяанд ашиглалтгүй байсан обьектийг Булган сумын тохижилт үйлчилгээний ангид шилжүүлэхээр боллоо. Тус анги нь 1950 онд баригдсан актлагдсан барилгад үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Аймгийн ИТХ-ын 3 сарын 15 -ны өдрийн 3/10 тоот тогтоолоор нөөцийн газрын өмчлөлд ашиглагдаагүй байсан хоёр давхар бүхий төвлөрсөн халаалт бохирын системгүй барилгыг шилжүүлэн авсан байна. 1980 -иад онд баригдсан барилга тул Булган сумын тохижилт үйлчилгээний анги өөрсдийн ажил үйлчилгээнд ашиглах 20 машины граж, зургаан төрлийн агуулах болоод захиргааны барилгадаа зайлшгүй засвар хийх шаардлага гарчээ.
Иймд аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд уг барилгын одоогийн байдалтай биечлэн танилцаж зарим ажлын зардлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

  • .

  • 2021-07-19

  • 94
Булган аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагийн дарга нарын удирдах шатны албан хаагчдын шуурхай хурал боллоо. Хурлын эхэнд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тамгын газрын хэлтэс, албадын дарга нартай уулзаж цаг үеийн аймаг орон нутгийн мэдээлэл солилцлоо. Харин шуурхай хурлын үеэр Онцгой байдлын газраас мэдээлэл хийхэд 2021 оны 07 сарын 01 -ны
өдөр Сэлэнгэ сумын Тариахтай 2-р баг “Нуга” гэх газарт нутаглаж буй малчин М.Б -гийн сууриас 1 үхэр өвчилсөн гэх дуудлага ирсэн байна . Мөн өдрийн 21–279 тоот шинжилгээгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон бөгөөд нэмж мал амьтан өвдөөгүй тул хорио хязгаарлалтын цээрийг цуцалжээ.
Харин нэмж 07 сарын 12-ны өдрийн 20 цаг 31 минутад Сэлэнгэ сумын Атар 4-р баг “Цагаан хөтөл“ гэх газарт малчин А-гийн сууриас нэг үхэрт галзуу өвчин илэрсэн тул Засаг даргын захирамжаар 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоож мэргэжлийн байгууллагаас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.
Баяр наадмын урт амралт үргэлжилсэнтэй холбоотойгоор Булган аймагт сүүлийн өдрүүдэд бороо хур элбэгшсэн, гол мөрөн, ай сав газрын түвшин нэмэгдсэн байхад орон нутагт аялж явсан иргэдээс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг, Хонгор багуудад Орхон аймгийн харьяат 28 настай, 23 настай иргэд 07 сарын 08-15 ний өдөр усанд осолдож эндсэнийг ОБГ-ын 50-р ангийн албан хаагчид, Орхон аймгийн 8 албан хаагчид ар гэрийнхний хамтаар усанд эндэгсэдийг олж холбогдох албаныханд хүлээлгэн өгч ажиллажээ.
Мөн 07 сарын 17-ны өдрийн 18 цаг 35 минутад Баян-Агт сумын Шарга багийн Шаргын нуур гэх газарт Улаанбаатар хотын харьяат 20 настай эмэгтэй хийлдэг завьтай салхинд туугдаж нуурын голд 300 м байна гэсэн дуудлагыг авч амь насыг авран ажилласан байна.
Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг Тамгын газрын дарга Д.Алтаншагай удирдан явуулж цаг үеийн чанартай үүрэг чиглэл өглөө.

Аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох журам

  • .

  • 2021-06-21

  • 231

Цэвэрлэх байгууламжийг барьж гүйцэтгэсэн ажлын хэсэгтэй уулзалт хийв

  • .

  • 2021-06-21

  • 100

Булган аймагт Азийн хөгжлийн банкны 8,6 тэрбум төгрөгөөр 2018 оноос эхлэн баригдсан цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход бэлэн болсон байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй ХБХ, ГХБХБГ-ын дарга ,"Булган Мээж" ТӨХК-ны дарга мэргэжилтнүүд, албаны хүмүүс гүйцэтгэгч компанийн ажлын хэсэгтэй ажлын үе шатны талаар уулзалт зохион байгуулж мэдээлэл солилцлоо.Уг ажлыг Булган аймгийн ЗДТГ, Барилга хот байгуулалтын яам захиалж гүйцэтгэгчээр “Заг инженеринг” ХХК ажиллажээ. 2019 оноос үндсэн ажлууд хийгдэж улсын комисс ажиллахад бэлэн болсон байна. Ижил төстэй цэвэрлэх байгууламж барих ажил Өвөрхангай, Архангай аймагт хийгдсэн бөгөөд Булган аймаг гурав дахь аймаг болж байна. Энэхүү цэвэрлэх байгууламж бүрэн ашиглалтад орсноор экологийн бохирдлоос сэргийлэх, цаашид аймгийн төв хот болох зорилт нэг шатаар биелж байгаа хэрэг юм.

“Зуны амралт -Хүүхдийн хөгжил, хамгаалал” уулзалтыг Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ, ЭМГ, ГХХЗХГ, ОБГ, НТБТ, Номын сан, ЦГ, СЭЭБХ хамтран зохион байгууллаа.

  • .

  • 2021-06-18

  • 89
Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан хэрэгжүүлж буй уг ажлын хүрээнд “Монгол хүүхэд-Малчны хотонд“ хөтөлбөр , “Шинэ ирээдүй”, СЭЭБХ-оос хэрэгжүүлж буй төслийн үр дүн шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний танилцуулга , хүүхэд хөгжил, нүүдлийн номын сан, зуны сургалт, бие бялдрын чийрэгжилт, өсвөр үеийнхний эрүүл мэнд, эрсдэлээс хэрхэн хамгаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар хэлэлцэж бодлого тодорхойлон ажиллахаар тогтлоо. Уулзалтаас “Зуны амралт-Хүүхдийн хөгжил хамгаалал”-ын салбар дундын хамтын ажиллагааг хангасан нэгдсэн төлөвлөгөөг гаргах зорилготой.

Булган хотын дулаан хангамжийн асуудлаар ярилцлаа

  • .

  • 2021-06-18

  • 85
Булган хотын дулаан хангамжийн асуудлыг 2 өөр удирдлага, зорилго, зохион байгуулалт бүхий хуулийн этгээд гүйцэтгэх нь эдийн засгийн үр ашиггүй тул Дулааны станцыг төрийн мэдэлд авч, нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалтаар хангах чиглэлээр аймгийн Засаг даргын албан бичгийг Монгол улсын Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагад албан бичиг хүргүүлсний дүнд Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрчим хүчний хөгжлийн төв зэрэг байгууллагын төлөөллийг багтаасан ажлын хэсэг манай аймагт 2021.06.16-ны өдөр ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Энержи плас ХХК, Булган Мээж ХХК-байр суурийг сонсож, аймгийн Засаг дарга болон холбогдох хэлтсийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
 
Ажлын хэсгийн гишүүд аймгаас барьж байгаа бодлого чиглэлийг дэмжин ажиллаж Дулааны станцыг төрийн мэдэлд авч, цаашид дулаан үйлдвэрлэх түгээх үйл ажиллагааг нэг компанид төвлөрүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэн, талуудын байр суурийг нэгтгэн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газар "Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага ISO 9001:2015" стандарт нэвтрүүлэнэ

  • .

  • 2021-06-17

  • 85

Аймгийн Засаг даргын Тамгын газар "Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага ISO 9001:2015" стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд "Тэнүүн сэтгэмж" ХХК-тай зөвлөх ажлын гэрээ байгуулсан. Гурван баг ажлын хэсэг төлөвлөгөөт хуваарийн дагуу эрчимтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр байгууллагын нийт албан хаагч, ажлын хэсэгт зориулсан 3 шатны сургалт зохион байгууллаа. Чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг 2021 оны 7 сард багтаан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төрийн дээд одон медалиар шагналаа.

  • .

  • 2021-06-11

  • 57
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
-Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор
1. Олзвойн Лхасүрэн- Баяннуур сумын ахмад настан
-Алтан гадас одонгоор:
1. Балдангийн Батсүх-Булган сумын ахмад настан
2. Дамдины Дашдэндэв-Булган сумын ахмад настан
3. Дагвадоржийн Намжилдорж- Булган сумын ахмад настан
4. Санжийн Бэлэгдэмбэрэл-Тэшиг сумын ахмад настан
5. Дангалайн Максим-Булган сумын ахмад настан
6. Лодоншаравын Цээлхам-Булган сумын ахмад настан
7. Сандагын Хишигсүрэн-Булган сумын ахмад настан
8. Раднаабазарын Гантулга-Дашинчилэн сумын ахмад настан
9. Төрмөнхийн Бямбажав- Булган сумын ахмад настан
10. Чойжоогийн Гомбо-Булган сумын ахмад настан
11. Дуламжавын Үржинханд-Булган сумын ахмад настан
12. Банзрагчийн Ичинхорлоо-Булган сумын ахмад настан
13. Соводын Гансүх-Булган сумын ахмад настан
14. Жанцансамбуу Уранчимэг-Булган сумын ахмад настан
15. Даваадорж Эрдэнэбилэг-Хишиг-Өндөр сумын 5-р багийн Засаг дарга
16. Шагдарын Эрдэнэцэцэг-Булган сумын ахмад настан
17. Лувсандашийн Довчин- Баяннуур сумын ахмад настан
18. Дэмбэрэлийн Нарантуяа-Булган сумын 1 дүгээр багийн иргэн
19. Лувсандоржийн Батсүрэн- Баяннуур сумын ахмад настан
20. Наянтай Доржсүрэн –Баяннуур сумын ахмад настан
21. Ганбаатарын Тунгалаг-Булган сумын ахмад настан
22. Халтарын Эрдэнэчимэг-Рашаант сумын ахмад настан
23. Содномдоржийн Нарантуяа- Булган сумын ахмад багш
24. Цэвээний Цэндээхүү-Баяннуур сумын ахмад настан
25. Эрдэнээгийн Энхболд- Дашинчилэн сумын хэсгийн төлөөлөгч
26. Аюушийн Алтанцэцэг-Баяннуур сумын ахмад настан
-Хөдөлмөрийн хүндэт медалиар:
1. Сэнгийн Оюунцэцэг-Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад настан
2. Сэрээтэрийн Даваасүрэн-Булган сумын ахмад настан
3. Баасандамба Нарантуяа-Булган сумын ахмад
4. Дашдэлгийн Энхбаатар-Булган сумын ахмад настан
5. Лувсангэлцэнгийн Нямжав- Булган сумын ахмад настан
6. Дэндэвийн Цэнд-Аюуш- Булган сумын ахмад настан
7. Лхамжавын Бат-Эрдэнэ-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч
8. Дашдоржийн Батжаргал- Булган сумын 6-р багийн иргэн
9. Дэмбэрэлийн Пүрэвдорж-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабронт
10. Дашдаваагийн Булганчимэг- Булган сумын 1-р багийн иргэн

Аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2021-2022 оны гурван талт хэлэлцээрийн хүрээнд анхан шатны салбар хороодын гишүүдийг чадавхижуулах цахим сургалт хэлэлцүүлэг боллоо

  • .

  • 2021-06-11

  • 21

Аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2021-2022 оны гурван талт хэлэлцээрийн хүрээнд анхан шатны салбар хороодын гишүүдийг чадавхижуулах цахим сургалт хэлэлцүүлэг болж байна. Гурван талт хэлэлцээрийг шинэчлэн байгуулсантай холбогдуулан хэлэлцээрийн биелэлтийг хангаж, хороодын гишүүдийг мэдээллээр хангах чадавхижуулах санал солилцох нь хэлэлцээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. Хэлэлцээрт бүх сумдын төрийн албаны төлөөлөл болон Аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймаг сумдын Үйлдвэрчиний хорооны дарга гишүүд, ажил олгогч эздийн холбооны тэргүүн ,гишүүд оролцож байна.

“Жаргалант” зуслангийн барилгажилт ,”Ахмадын өргөө”- ний ажлын явцтай танилцлаа

  • .

  • 2021-06-11

  • 34
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагууд бүс нутгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын зарим ажлуудтай танилцлаа. Өнөөдөр “Жаргалант” хүүхдийн зуслан, хотхоныг барих ажил хэдийгээр цар тахалтай байгаа ч эхэлсэн байна.
Уг зусланг барихад /2020 оны 4 сарын 02-ны шинэчилсэн төсвөөр бол 1 тэрбум 198 827 186/ төгрөг шаардлагатай. Гүйцэтгэгчээр “Эрдэнэс эко үүр“ тендерт шалгаран авч өнөөдрийн байдлаар “Жаргалант” хүүхдийн зуслангийн захиргаа аж ахуй, хоолны газрын барилгын угсралтын ажлын суурийн ажил хийгдэж дууссан байна. Аймгийн Засаг дарга хэлэхдээ: Ажлыг хурдан гүйцэтгэх хэрэгтэй байна гээд орон нутгаас шалтгаалах хүчин зүйл байвал хэлж ажлаа түргэвчилэхийг хүслээ.
Аймгийн зүгээс шаардлагатай батлагдсан төсвийг шилжүүлж буй гэв.
Харин Булган сумын нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа “Ахмадын өргөө”-ний барилгын ажил 80 гаруй хувьтай дуусах шатандаа орсон байна. Уг барилгыг барихаар Улаанбаатар хотын “Манхан уст” ХХК тендерт шалгарч 1 тэрбум 200 гаруй сая төгрөгөөр барьж байна. 2020 оны 5 сарын 20 -нд ажлаа эхэлсэн тус компани ирэх 8 сарын 1-нд ажлаа бүрэн хүлээлгэж өгнө гэлээ. Уг “Ахмадын өргөө” нь хоёр давхар хэдий ч ахмадуудад зориулсан учраас цахилгаан шаттай, сэргээн засах чийрэгжүүлэх танхим, тусгай хэрэгсэл протез зэрэг өндөр настнуудад чиглэсэн цогц үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ.

Орхон аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

  • .

  • 2021-06-08

  • 33

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ-аар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан ХХ зууны Монгол улсын шинэ бүтээн байгуулалт, амжилт бүтээлд манлайлан оролцсон алдар цуутай анхдагчид, гавьяа зүтгэлтнүүд олноор төрөн гарч, улс орныхоо хүн амын хөгжил, мал аж ахуй, газар тариалан, улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эзлэх үзүүлэлтээр манлайлж, нийгэм, эдийн засаг, спорт, урлаг, соёлын амьдралд оруулж ирсэн үнэлж баршгүй хувь нэмэр, нийт ард иргэдийнх нь ажил үйлс, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Булган аймгийг Монгол улсын Төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнагдсан. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Сэмжидийн Батжаргал, ИТХ-ын дарга Дашзэвэгийн Мөнхбат , Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Энэбишийн Эрдэнэбат нар хөрш зэргэлдээ аймгийн хувьд амжилт хүсэж хүндэтгэл үзүүллээ.

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... (нийт 460 мэдээ )

Булган 80-н жил