Мэдээ

Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

  • .

  • 2019-04-05

  • 43

Аймгийн “Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” нээлтээ хийлээ. Зөвлөгөөний төлөөлөгчдөд хандаж Аймгийн Засаг дарга “Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, багш нарын ёс зүйн дүрмийг баримтлан ажиллахад анхаарч ажиллах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд сэтгэл зүтгэл гарган ажиллаарай” хэмээн хэллээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 цэцэрлэг, 19 сургуулийн захирал, эрхлэгч, нягтлан бодогч нар өнгөрсөн оны ажлаа дүгнэж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, энэ онд хийх ажлын төлөвлөгөө зорилтоо зөвлөгөөний үеэр гаргана. Тус зөвлөгөөн гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд Сангийн яам болон МУБИС-ийн төлөөлөгчид манлайлал нэмэгдүүлэх, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр салбарын удирдлага, нягтлан бодогчдод мэдээлэл хийж байгаа нь онцлог юм

Бүх нийтээрээ сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлье

  • .

  • 2019-03-29

  • 35

Булган аймгийн малын эмч нарын зөвлөгөөн болж байна

  • .

  • 2019-03-10

  • 66
Булган аймгийн мал эмч нарын зөвлөгөөн болж, малын эмч мэргэжилтнүүд оролцож байна.
Аймгийн мал эмнэлгийн газрын дарга Л.Галбадрах “Аймгийн мал эмнэлгийн 2018 оны ажлын үр дүн, цаашдын зорилт” илтгэл тавилаа. Мөн аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, улсын мал эмнэлгийн Ерөнхий газрын мал эмнэлгийн хяналт шалгалт, хорио цээр, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар нар үг хэллээ.
Зөвлөгөөнд оролцогчид мал эмнэлгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлэв.

Засаг дарга З.Батзориг Булган аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтнууд, сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай уулзлаа

  • .

  • 2019-03-08

  • 68

Аймгийн Засаг дарга З.Батзориг Булган аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтнууд, сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай уулзан тэдний санал хүсэлтийг сонсож, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн иргэдээс ирүүлж буй санал гомдлыг шийдвэрлэн, эмэнэлгийн ажилтнуудын ёс зүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шат шатандаа сайжруулж ажиллахыг үүрэг болголоо.

Аймгийн тэргүүний ээжүүдийг шалгаруулла

  • .

  • 2019-03-06

  • 301
Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлан аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ хамтран жил бүрийн Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд аймгийн Тэргүүний ээжүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Улс эх орондоо хийж бүтээсэн ажил, үр хүүхэд, ач зээ нартаа үнэтэй сургаалиа хайрлаж зөв өсгөж хүмүүжүүлсэн 17 ээж Булган аймгийн Тэргүүний ээжүүдээр өнөөдөр тодорлоо.
Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, аймгийн Засаг дарга З.Батзориг нар оролцож хүрэлцэн ирсэн ээжүүд эмэгтэйчүүдэд баяр хүргэж чин сэтгэлийн үгээ хэлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төрийн албан хаагчидтай уулзлаа

  • .

  • 2019-03-05

  • 72

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж байна. Тус хугацаанд Булган сумын төрийн албан хаагчидтай уулзаж УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого чиглэл, хуулийн төслийг танилцуулахын зэрэгцээ төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар ярилцлаа.

Хүн ам, орон сууцны улсын тооллого 2020 онд болно

  • .

  • 2019-03-05

  • 75

Үндэсний статистикийн хорооны Хүн ам нийгмийн статистикийн хорооны дарга А.Амарбал 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын комиссын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаатай холбогдон манай аймгийн түвшинд хэрхэн ажиллаж байгаа талаар танилцаж, цаашид эрх зүйн хүрээнд хэрхэн ажиллах, гарах зардлын хуваарилалт зэрэгт чиглэл зөвлөмж өглөө.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа нийт хүн ам буюу тооллогод хамрагдах тухайн нутаг дэвсгэр дэх хүн амыг хамруулан хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүрээний мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, тооллогын үр дүнг тараах цогц үйл ажиллагаа нь хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн дагуу зохицуулагддаг бөгөөд энэхүү ажил дан ганц аль 1 байгууллагын ажил гэж харалгүй иргэн бүр оролцох үүрэгтэй гэдгийг онцолж байлаа.

 

Жүдо бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт боллоо

  • .

  • 2019-03-04

  • 57

Жүдо бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулагдаж, хот, хөдөөгийн 24 багийн 250 жүдочид оролцож Эмэгтэй багийн дүнгээр I байр Эрдэнэбат дасгалжуулагчтай Улаанбаатар хотын Спортын дунд сургууль, II байр Цэвэлмаа дасгалжуулагчтай "Женко" клуб, III байр Шийрэв дасгалжуулагчтай Онцгой байдлын газар, Эрэгтэй багийн дүнгээр I байр Энхбаяр дасгалжуулагчтай "Женко" клуб, II байр Шийрэв дасгалжуулагчтай Онцгой байдлын газар, III байр Балжинням дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тус тус шалгарлаа.

1-р сургуулийн нээлт боллоо

  • .

  • 2019-03-01

  • 313

Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулий 640 хүүхдийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон аймаг, сум орон нутгийн удирдлагууд тус сургуулийн багш, сурагч, ажилчид, ахмад багш нарын төлөөлөл оролцсон байна. Энэ сард сурагчдаа хүлээн авч, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа тус сургуулийн барилга 640 хүүхдийн суудалтай ч өнөөдөр 900 гаруй хүүхэд 2 ээлжээр хичээллэж байна. Урлаг, спортын зал танхимаа ашиглах боломжгүйн улмаас хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа нь орхигдоод байсан Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, суралцагчид шинэ сургуулийнхаа зал танхимд сэтгэл дүүрэн хичээлэж байна.

Хуучин сургуулийн барилгын хувьд 1973 онд баригдсан. Барилгын хувьд модон хучилттай, газар хөдлөлтөд тэсвэргүй, хана таазанд цууралт өгсөн байжээ. Мэргэжлийн хяналтын газраас дээрх байдлыг үндэслэн хуучин сургуулийн барилгыг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул хичээллэх боломжгүй гэж үзэн 2013 онд акт тавьсан байна. 2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрны өргөтгөлийг барьж эхлэсэн ч төсөв санхүүгийн удаашралаас шалтгаалан энэ онд ашиглалтад оржээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөн туслах баг манай аймагт ажиллаж байна

  • .

  • 2019-03-01

  • 62

Аймгийн Засаг дарга З.Батзоригийн хүсэлтээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөн туслах баг манай аймагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр, Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг үүрэг чиглэлийн дагуу гурав дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, байгууллага, сумдын Архив албан хэрэг хөтлөлтийн эрхлэгч, Нутгийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, Засаг даргын дэргэдэх агентлаг, төсөвт байгууллагын дарга нар, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулна.

Хүн ам, орон сууцны тооллогын ажлын хэсэг хуралдлаа

  • .

  • 2019-02-26

  • 34

Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Аймгийн байшин, орон сууцны тооллого энэ оны 3-р улирлаас эхлэх бол хүн амын тооллого 2020 онд эхлэхээр төлөвлөгдсөн байна. Мөн хүн ам, орон сууцны тооллогын үеэр аймгийн хаягжилтыг сайжруулж, цэгцлэх талаар ажлын хэсгийнхэн ярилцлаа.

Засаг дарга З.Батзориг төрийн албан хаагчидтай уулзлаа

  • .

  • 2019-02-26

  • 39

Аймгийн Засаг дарга З.Батзориг төрийн албан хаагчидтай уулзаж "Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-ий талаар сонсгол, мэдээлэл хийлээ.

Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... (нийт 373 мэдээ )

Булган 80-н жил