Мэдээ

Малчин–даатгуулагч та өндөр насны тэтгэврээ хэрхэн тогтоолгох вэ?

  • .

  • 2018-03-14

  • 102

Тэтгэвэр тогтоолгох нөхцөл

1. Нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй малчин даатгуулагч 55 нас хүрсэн бол

2. Нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй малчин даатгуулагч 50 нас хүрсэн бол

Бүрдүүлэх бичиг баримт

1.1991 оноос өмнө малчнаар ажилласан хугацаа

- Хөдөлмөрийн дэвтэр, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэр, эсхүл дэвтрийн бичилт шаардлага хангахгүй бол архивын лавлагаа, шүүхийн шийдвэр

2. 1991-1995 оны хооронд малчнаар ажилласан хугацаа

- Хөдөлмөрийн дэвтэр, “НДШ- төлөлтийг бүртгэх тооцооны хуудас”

- Мал тэжээвэр, амьтад, хашаа худгийн ... оны тооллого / А данс /

- Тухайн баг хорооны Засаг даргын тодорхойлолт

3. 1995 оноос хойш малчнаар ажилласан хугацаа

- Нийгмийн даатгалын дэвтэр, эсвэл малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тушаал. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх архивын лавлагаа, Сайн дурын даатгалын гэрээ, Мал тэжээвэр, амьтад, хашаа худгийн ... оны тооллого

- Тухайн баг хорооны Засаг даргын тодорхойлолт

Хэрэв тухай малчин-даатгуулагч дээрх хугацаанд малчнаар ажилласан, шимтгэл төлсөн хугацаа хангагдахгүй байвал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд хамрагдаж байсан бол уг хугацаанд мөн малчин байсан бол /1990-2001/ дээрх бичиг баримтыг бүрдүүлэн малчнаар ажилласан хугацаа болон нийт шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож болно. Дээрх бичиг баримтаар нотлогдоогүй бол уг хуульд заасан хугацааг малчнаар ажилласан хугацаанд оруулан тооцохгүй харин нийт ажилласан хугацаанд тооцно.

Эмэгтэй малчин-даатгуулагчийн хувьд гэр бүлийн баталгаа, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэрийг хавсаргана.

· Малчин даатгуулагч нэгдсэн загварын дагуу аймаг, сумын архивын тасгаас гаргасан А дансны лавлагааг гаргуулан авна. Энэхүү лавлагааны хамт А дансны жил бүрийн бүртгэлийн эхний нүүрний овог, нэр, ам бүлийн тоо, өрхийн 16-аас дээш насны нийт малчдын тоо зэрэг мэдээлэлтэй хэсгийг хуулбарлан лавлагааны хамт хавсаргана.

· Сум ,баг хорооны Засаг даргаас ам бүлийн тодорхойлолтыг жишиг загварын дагуу авна.

· Малчин –даатгуулагчийн өөр аймаг, дүүрэг, суманд малчнаар ажиллаж байсан хугацаа нь А дансаар тодорхойлогдож байвал уг хугацааны ам бүлийн тодорхойлолтыг авахгүй.

· Малчин даатгуулагч хамтын амьдралтай байсан нь иргэний шүүхээр тогтоосон хугацаанд тухайн иргэнийг өрхийн гэр бүлийн гишүүн-малчнаар ажилласанд тооцно.

Малчнаар ажилласан хугацаанд дараах жилүүд хамаарахгүй. Үүнд :

1.Цэргийн алба хаасан хугацаа

2.Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсаны улмаас нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа.

Хэрэв: Малчин-даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаандаа Нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдаж шимтгэл төлсөн тохиолдолд малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй, харин нийт шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.

Малчин –даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд А дансны бүртгэл устсан, үрэгдсэн тохиолдолд малчнаар ажилласан хугацааг шүүхээр сэргээн тогтоолгож болно.

Дээрх баримтуудаар малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, шимтгэл төлсөн жил хүрэлцэхгүй байвал “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай 2019.01.01 –нээс хэрэгжих хуулинд хамрагдаж болно.

Хүүхэд бүрт хүртээмжтэй аргаар ЭЕШ-д бэлтгэнэ

  • .

  • 2018-03-13

  • 104

    Аймгийн Засаг дарга З.Батзориг боловсролын салбарынхантай уулзалт хийж Элсэлтийн Ерөнхий шалгалт болон сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг тодрууллаа. Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм сулартал сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулахгүй. Үүнтэй холбогдуулан 2018.03.19-ны дотор ЭЕШ-ын бүртгэл хийх бэлтгэл ажлыг хангах, хүүхэд бүрт хүртээмжтэй, тусгайлсан аргаар шалгалтад бэлтгэхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо. Суралцагчид ЭЕШ өгөх тухайлсан хичээлүүдээрээ багшаасаа онлайн хэлбэрээр болон биечлэн зөвлөгөө авч шалгалтандаа бэлтгэх юм байна.

    Мөн аймгийн төрөлжсөн олимпиадыг хорио цээр цуцлагдсаны дараа зохион байгуулах талаар БСШУСЯ-наас зөвшөөрөл хүсэхийг БСУГ-ын даргад үүрэг болголоо.

 

 

БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС МЭДЭЭЛЖ БАЙНА

  • .

  • 2018-02-27

  • 734

Улсын хэмжээнд 10 аймгийн 35 суманд тус өвчний тохиолдол бүртгэгдэж, цаашид тархах магадлал өндөр байна. Иймд аймгийн онцгой комиссоос дараах зөвлөмж, мэдээллийг хүргүүлье.

МЭДЭГДЭЛ

  • .

  • 2018-02-26

  • 312

Улсын Онцгой комисс Булган аймагт ажиллаж байна

  • .

  • 2018-02-25

  • 353

     Булган аймгийн Булган, Бугат сумдад гоц халдварт шүлхий өвчний сэжиг илэрсэнтэй холбогдуулан Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын гишүүдтэй хуралдлаа. Гоц халдварт шүлхий өвчний эрсдэлийн судалгааг яаралтай хийн, холбогдох арга хэмжээнүүдийг авах талаар аймгийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг даалгавар өгч, хамтран ажиллаж байна. Мөн Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус бүх албан байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагуудтай өнөөдөр 14.00 цагт хуралдахаар товлолоо.

 

 

Австрали улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөр

  • .

  • 2018-04-20

  • 153

Тэтгэлэгт хөтөлбөрийн болзол, шаардлага хангасан хүмүүс бичиг, баримтаа бүрдүүлж, http://oasis.dfat.gov.au цахим хуудсаар орж өргөдөл гаргана. Интернэт ашиглах боломжгүй өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай холбогдоно уу?

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ СУМ, АГЕНТЛАГУУД 2018 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  • .

  • 2018-02-19

  • 136

    Жил бүрийн эхэнд аймгийн Засаг дарга, сум, агентлагуудын дарга нартай хамтран ажиллах болон үр дүнгийн гэрээг байгуулдаг. Өнөөдөр /2018.02.08/ Булган аймгийн Засаг дарга З.Батзориг 2018 онд хамтран ажиллах байгууллагуудтай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Тэрээр 2017 онд хийж  хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо ярилцаж, 2018 онд Төрийн захиргааны үйл ажиллагааг бэхжүүлж, үйлчилгээний чанар өгөөжийг дээшлүүлэх талаар анхааруулсан юм.

     Мөн аймгийн Засаг даргын 2017 оны А/280 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу сумын Засаг дарга, агентлагийн дарга нарын 2017 оны гэрээний биелэлт, сум, байгууллагын 2017 оны үйл ажиллагаанд үнэлэлт өгч байр эзлүүлсэн юм. Агентлагуудаас Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс тус тус эхний гурван байрт шалгарлаа. Сумдаас Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Булган сумд тус тус эхний гурван байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

ШАДАР САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

  • .

  • 2018-02-06

  • 344

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан шуурхай бүлэг Булган аймгийн өвөлжилтийн байдал, цаг үе, нийгмийн байдалтай танилцлаа. Тус ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын гишүүдтэй хуралдаж, цаг үеийн болон өвөлжилтийн талаар анхаарах зүйл, зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллалаа. Булган аймагт улсын нөөцөөс 500 тонн өвч, 400 тонн тэжээл, мал эмнэлгийн ариутгалын ДУК машин олголоо. Мөн Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “ӨВӨЛ ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЪЯ” арга хэмжээний хүрээнд 204.9 тонн хивэг, 15 тонн хорголжин тэжээлийг Баян-Агт, Баяннуур, Бугат, Булган, Гурванбулаг, Бүрэгхангай, Орхон, Сайхан, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумдын малчдад хүргэлээ.

МОНГОЛ БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

  • .

  • 2018-02-02

  • 102

"АХА" тэмцээний ялагчид тодорлоо

  • .

  • 2018-01-22

  • 137

Булган аймгийн түүхт 80 жилийн ой, ТВ-9 телевизийн 15 жилийн ойн хамтын ажиллагааны хүрээнд “АХА” танин мэдэхүйн цэнгээнт тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд нийтдээ ахмад настан, иргэд, төрийн албан хаагчид нийлсэн 100 гаруй хүн мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтан Б.Лхаеийлам түрүүлж, мөн газрын ахлах мэргэжилтэн Д.Дэлгэрмөрөн хоёрдугаар байр, Ш.Е.Щетенкиний нэрэмжит нэгдүгээр сургуулийн багш Д.Цэрэндэлгэр гуравдугаар байр, Аудитын газрын аудитор  Д.Даариймаа, Музейн ажилтан Р.Болд нар шагналт байранд тус тус орлоо. Тэмцээний шагналт байруудын гарын бэлгийг Булган аймгийн бренд бүтээгдэхүүн цай үйлдвэрлэгч “Тунамал өгөөж” ХХК, үйлдвэр үйлчилгээний “Булган-Анар” ХХК нар ивээн тэтгэлээ. 

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга болон ажлын албаны ажилтны сургалт боллоо

  • .

  • 2018-01-16

  • 446

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж байгаа чадавхижуулах сургалтад сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийндэлгэрэнгүй . .

Ардын Их хурлын депутат асан П.Дамбад хүндэтгэл үзүүллээ

  • .

  • 2018-01-16

  • 93

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. 1992 оны 01 сарын 13-нд баталсан шинэ Үндсэн хууль нь манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ. Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхаглаж, наад зах нь нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагджээ. Тус хуулийг Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон, 76 өдөр хуралдаж байж баталсан гэдэг. Мөн Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй  санал ирүүлж байжээ. Булган аймгаас 16 депутат нутаг орноо төлөөлөн Үндсэн хуулиа батлалцсан бөгөөд Ардын Их хурлын депутат асан П.Дамбад 2018 оны 01 сарын 15-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбат хүндэтгэл үзүүллээ. П.Дамба нь түргэн тусламжийн жолооч, механик, сум, агентлагийн дарга, аймгийн Засаг даргын орлогч зэрэг албан тушаалыг 40 гаруй жил хашсан бөгөөд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр олон удаа сонгогдож байсан юм. 

Хуудас:  1   2   3   4   5   6  .... (нийт 245 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ