Мэдээ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДОЛОО ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН VI ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр /2017.12.04/ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн VI дугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхт 33 төлөөлөгч, аймгийн Засаг дарга, хэлтэс, агентлагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж байна. VI хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

1. Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай /Илтгэгч: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал

2. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайлангийн тухай /Илтгэгч: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбат

3. Аймгийн Засаг даргын "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай /Илтгэгч: Аймгийн Засаг дарга З.Батзориг/

4. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд бэлтгэх ажлын явцын тухай /Илтгэгч: Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий/ 

5. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн тухай /Илтгэгч: Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий/ 

6. Аймгийн 2018 оны төсвийн төслийн тухай /Илтгэгч: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО