Мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ӨРНҮҮЛСЭН САРЫН АЯН ХААЛТАА ХИЙЛЭЭ

Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 93 жилийн ой буюу Улс тунхагласны баярын өдөр 2017 оны 11 сарын 26-нд тохиолоо. Уг өдрийг Булган аймгийн Засаг даргын 2016 оны А/500 дугаар захирамжаар “Төрийн захиргааны албан хаагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ жилийн хувьд тус өдрийг угтсан сарын аяныг 2017 оны 10 сарын 26-наас 11 сарын 26-ны өдрийг хүртэл өрнүүлсэн юм. Аяны хүрээнд төрийн албан хаагчдын дунд “Хөгжилд хөтлөхөд миний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, төрийн албанд ажиллаж байсан ахмад, дунд, залуучуудын гурван үеийн уулзалт, ном унших аян, спортын уралдаан тэмцээнүүд болж өндөрлөлөө. Улс тунхагласны баярын өдөр тус аяны хаалт, төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслол, шилдэг тэргүүний төрийн албан хаагчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагуунууд Чин ван Ханддоржийн танхимд болж, Зам тээврийн хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн Иргэдийн төлөөлөглчдийн хурлын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нар оролцлоо.  

 

 

 

 

 

 

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО