Мэдээ

"ХӨГЖИЛД ХӨТЛӨХӨД МИНИЙ ОРОЛЦОО" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“Төрийн захиргааны албан хаагчдын өдөр”-ийг угтсан сарын аяны хүрээнд төрийн захиргааны албан хаагчдын дунд “Хөгжилд хөтлөхөд миний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2017 оны 11 сарын 12-нд зохион байгуулагдлаа. Тус хуралд 17 илтгэл ирснээс шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүллээ. Нэгдүгээр байранд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Отгонбаяр, хоёрдугаар байранд Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, гуравдугаар байранд Орхон сумын Засаг даргын Тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Д.Оюунчимэг, дөрөвдүгээр байранд Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Нандинцэцэг нар тус тус орлоо.  Шүүгчээр Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн доктор Б.Цацралт, МХНММХ-ны ерөнхий менежер, сургагч багш Б.Ариунгэрэл, Хяналт шинжилгээ, дотоод аудитын ахлах мэргэжилтэн М.Батжаргал нар ажиллалаа.

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО