Мэдээ

Төрийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулагдлаа

Аймгийн Засаг даргын  2017 оны  А/527 дугаар захирамжаар “Төрийн захиргааны албан хаагчдын өдөр”-ийг угтсан сарын аян үргэлжилж байна.  Уг аяны хүрээнд төрийн захиргааны албан хаагчдын дунд боловсрол, соёл, урлаг, спортын олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа билээ. Өнөөдөр /2017.11.11/ Төрийн захиргааны байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хүний нөөцийн менежментийн онол, аргазүйн мэдлэгийг олгох “Хүний нөөцийн удирдлага, түүний аргазүй” сэдэвт сургалт боллоо. Чин ван Ханддоржийн нэрэмжит хурлын танхимд болж буй тус сургалтыг Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн доктор Б.Цацралт, Монгол улсын Их сургуулийн доктор, сургагч багш Б.Шүрэнцэцэг, МХНММХ-ны ерөнхий менежер, сургагч багш Б.Ариунгэрэл нар удирдан явуулж байна. 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО