Мэдээ

Сумдын хүүхдүүд гурван өдрийн турш чууллаа

Булган аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017.11.6-8-ны өдрүүдэд “Хүүхэд хамгаалал-Бидний оролцооноос” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад 16 сум нэг тосгоны нийгмийн ажилтан, 23 сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн дарга, гишүүд зэрэг нийт 82 хүн гурван өдрийн турш чууллаа. Хүүхдийн оролцооны байгууллага болон хүүхэд, гэр бүлтэй ажилладаг орон нутгийн хамтарсан багийн гишүүдийг хөгжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий  тус сургалтад хамрагдсан нийгмийн ажилтан, сурагчдад батламж гардуулах үйл ажиллагаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Чин ван Ханддоржийн нэрэмжит хурлын танхимд болсон  юм.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО