Мэдээ

Өнөөдөр /2017.11.03/Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зохион байгуулж буй “Халамжийг хөдөлмөр болгоё” хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа спортын ордонд болж, аймгийн Засаг дарга З.Батзориг үг хэллээ. 2017 оны 11 сарын 3-4-ний хооронд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд 16 сум, нэг тосгоны хөдөлмөр эрхлэгчид оролцож байна. Сумууд бренд бүтээгдэхүүнүүдээ үзэсгэлэн худалдаанд дэлгэж байна. Үүнд: Сүү цагаан идээ, жимс, хүнсний ногоо, зөгийн бал, гурилан бүтээгдэхүүн, ноолууран хувцас, гар урлал, хурганы арьс зэрэг бүхий л төрлийн бараа үйлчилгээ багтжээ.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО