Мэдээ

ХУРЛЫН ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулсаар нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Тус шинэ байр нь ажилчид болоод үйлчлүүлэгчдийн тав тухтай ажиллаж, үйлчлүүлэх боломжийг бий болгосон. Өнөөдөр /2017-10-30/ аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхарт хурлын танхимын нээлт боллоо. Уг танхимын нээлтэд аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, мэргэжилтнүүд, ажилчид болон иргэд оролцлоо. Нээлтийн үеэр төрийн дээд одон медалиудыг гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон юм.

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО