Мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА

Булган аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn   http://66.181.166.126/test/web/ гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 203 тоот өрөөнд 2017 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд 09.00-12.30, 14,00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.

                  Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16.00 цагт өгнө.

                 Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

 Гурав.  Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  3. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;
  4. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  7. Шалгалтын үйлчилгээний төлбөр

                 Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

  Дөрөв. Шалгалтын хуваарь

               2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.

  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
  2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
  3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

                 Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

  Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 70342441 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО