Мэдээ

ХАНГАЙН БҮСИЙН ЦАГДААГИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Өчигдөр /2017 оны 10 дугаар сарын 09/ Булган аймгийн Цогт хун тайжийн талбайд Шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор гүйцэтгэх ажлын мэргэшүүлэх сургалтанд Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газруудын эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарын сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо.

Нээлтэнд ИТХ-ын дарга М.Оюунбат, аймгийн Засаг дарга З.Батзориг, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Хишигбаатар, Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн хурандаа А.Энхтөр, Тусгай ажиллагааны газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Батцагаан, Хэрэг бүртгэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Ганболд, Хууль эрх зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа, аймгийн Прокурор Б.Лхагвасүрэн, аймгийн ШШГА-ны дарга Д.Төгсбаяр, Орхон аймаг дахь ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр, Хөвсгөл аймаг дахь ЦГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн, Булган аймаг дахь ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа З.Гомбо нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр Цогт хун тайжийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болж, ажилдаа үр бүтээл гаргаж, хамт олноо тэргүүлэн ажилласан алба хаагчдад шагнал гардууллаа. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн Б/447 дугаар тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдгээр Булган аймаг дахь цагдаагийн газрын Хишиг-өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад П.Мягмарсүрэн, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Түмэндэмбэрэл, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Р.Эрдэнэбат, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичгээр Булган аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Энхболд, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Алтанхуяг, "Спортын алдар" тэмдгээр Булган аймаг дахь Цагдаагийн газрын МХГХТ эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа М.Баяртогтох, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Анхбаяр, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзаяа, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Хосбилэг, Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Идэрцэнгэл, аймгийн “Тэргүүний ажилтан”-аар Булган аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ш.Батхөлөг, аймгийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Жамсранжав, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүү, аймгийн ИТХ-ын “Баярын бичиг”-ээр сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Батбилэг, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Бямбадорж нар тус тус шагнагдлаа.

Булган аймагт зохиогдож байгаа Хангайн бүсийн мэргэшүүлэх сургалт нь Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын нийт 60гаруй цагдаагийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нар оролцож байна. Энэхүү сургалт нь Жаргалантын аман дахь Цагдаагийн Сургалтын төвд /2017.10.9-2017.10.13/ таван өдөр үргэлжилнэ.

Сургалтанд хамрагдаж буй хэсгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгч та бүхэнд сурлагын өндөр амжилтыг хүсье.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО