Мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 Турк улсын Измир хотноо /2017.09.25-10.01/ гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд Монгол улсын шигшээ багийг ахлан АНХНЫ ХҮРЭЛ медалийг эх орондоо авчирсан Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг нарыг аймгийн Засаг дарга З.Батзориг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Тус тэмцээнд аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг байлдааны тархалтын төрөлд оролцож 27:08 секундын амжилтаар ХҮРЭЛ медаль хүртжээ. Энэхүү амжилт нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байгаагаараа онцлог төдийгүй Монгол Улсын Гал унтраах техникийн олон төрөлт тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм байна. Тэдний гаргасан амжилтыг аймгийн Засаг дарга өндрөөр үнэлж гал сөнөөгч О.Мөнхтунгалагийг аймгийн "Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО