Мэдээ

“ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР” арга хэмжээ болж байна.

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт энэ сарын 5, 6-ны өдрүүдэд ажиллаж ”ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР” арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

  1. Ж.Бямбадорж – Хүний эрхийн Үндэсний комиссын дарга
  2. Т.Ихтамир – Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга
  3. Б.Сэмжидмаа- Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт
  4. Г.Золзаяа – Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн референт
  5. Д.Мөнхсайхан – Булган аймаг дахь комиссын шинжээч
  6. Г.Түвшинжаргал- Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан нар ажиллаж байгаа юм.

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга ажлын хэсэг ажиллах хугацаандаа

  • Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол хүлээн авч хууль зүйн зөвлөгөө өгөх,
  • Иргэд олон нийттэй уулзалт зохион байгуулах,
  • Хүний эрхийн зөрчил илэрвэл зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг цогц арга хэмжээ болох юм.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО