Мэдээ

Онцгой байдлын баг тамирчид түүхэн амжилтын эзэд боллоо

Турк улсын Измир хотноо 2017.09.25-10.01-ний өдрүүдэд гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Монгол, ОХУ, Азербайжан, Австри, Беларусь, Польш, Румын, Чех, Болгар, Хорват, Молдав, Грек, Казакстан, Иран, Латив, БНСУ зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож, хурд хүч, ур чадвараа сорин уралдаж, аваргуудаа шалгаруулжээ. Энэ удаагийн тэмцээний Монгол улсын Шигшээ багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа ОУХМ Д.Ганболд нар ажиллаж, байлдааны тархалтын төрөлд 27:08 секундийн амжилтаар ХҮРЭЛ медаль хүртжээ. Мөнгөн медалийг ОХУ, алтан медалийг Беларусь улсын баг тамирчид хүртсэн байна. Уг амжилт нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байгаагаараа онцлог төдийгүй Монгол Улсын Гал унтраах техникийн олон төрөлт спортын энэ төрлийн тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, дэслэгч О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, 1 дүгээр зэрэгтэй тамирчин Э.Билгүүн нар багтаж, түүхэн амжилтын эзэд боллоо.

Баг хамт олонд баяр хүргэхийн зэрэгцээ Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг нартаа спортын өндөр амжилт хүсье.

 

 

 

 

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО