Мэдээ

Ахмадуудад шагналын “хур” буулаа

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий дахинд албан ёсоор тунхагласан билээ.

Манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 гаруй жилийг ардаа үджээ. Булган аймгийн ахмадууд энэ жил долоо хоногийн турш тэмцээн, наадам, урлаг уран сайхны үйл ажиллагаанд хамрагдаж, өнөөдөр /2017-10-02/ баярын хурлаа хийлээ. Давхардсан тоогоор 1000 гаруй ахмадуудыг баярлуулаад буй аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн ахмадын хорооноос шилдэг, тэргүүний хүмүүстээ баяр хүргэж, шагнал гардууллаа.

Үе, үеийн бүтээн байгуулагч, хөгжлийн тулгуур, үр хойчийнхоо үлгэр дуурайлал болсон ахмад үеийнхэндээ баярын мэнд хүргэе.

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО