Мэдээ

Дэлхийн өсвөрийн эрэгтэй аварга шатарчин Булган нутгаас төрлөө

Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2017.09.16-26-ны хооронд Уругвай улсын Монтевидо хотод болж өнгөрлөө. Уг тэмцээний 14 насны ангилалд Булган аймгийн Бугат сумын харьяат Дэлхийн шатрын холбооны мастер Д.Батсүрэн түрүүлж, Олон улсын мастер цолны болзол хангажээ. Энэ амжилтаараа Д.Батсүрэн өсвөрийн шатарчдаас Монголын анхны эрэгтэй дэлхийн аварга болж байна. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй, 14, 16, 18 насны ангиллаар 53 орны шилдэг 400-гаад шатарчин ур чадвар, оюун билгээрээ өрсөлджээ. Д.Батсүрэн нь анхдагч төрдөг Булган нутгийн их хувь хишгийг ийнхүү үргэлжлүүллээ. Д.Батсүрэндээ спортын өндөр амжилт хүсэж, баяр хүргэе.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО