Мэдээ

Ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байна

Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас

“Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмад настнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2017 оны 09 сарын 28-29-ний өдрүүдэд Булган сумын Соёлын ордонд зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээ нь Булган сумын харьяалалгүй ахмад настнуудыг хамруулж байгаагаараа онцлог юм. Хоёр өдөр зохион байгуулагдаж буй арга хэмжээнд аймгийн удирдлагууд ахмад настнуудтайгаа уулзалт, ярилцлага хийж, тэдний санаа бодлыг сонсон, тулгамдаж буй асуудлуудыг нь судлан шийдвэрлэх, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО