Мэдээ

Хангал суманд бог малын угаалгын ванн барьлаа

Хангал сумын нутаг Сөрт болон Асгатад бог малын угаалгын ванн барьлаа. Бог малын угаалгын ванныг барьснаар бог малыг малын халдварт паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, бог малын цэцэг өвчнөөс малчид мал сүргээ хамгаалах эрүүлжүүлэх чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд орхигдоод байсан мал угаах ванн барьсан нь малчдад маш хэрэгтэй ажил байсныг албаны хүмүүс онцоллоо.

Ванн барих ажлыг Л.Түмэнжаргал, Б.Пүрэв нараар ахлуулсан тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 өдрийн туршид ажиллаж ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Уг ванныг ажлын хэсэг хүлээн авч, малын угаалгын ванныг зургийн дагуу техникийн тодорхойлолтод заагдсанаар, мал хаших хашааны модыг чанартай сайн модоор хийж, ванны цүнхээлийг зургийн дагуу зориулалтын нүхийг ухаж ханыг бэхлэн цутгаж гүйцэтгэсэн байна гэж дүгнэлээ.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО