Мэдээ

“Алтан гадас” одонгоор Ш.Наранцэцэг шагнууллаа

    Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Ш.Наранцэцэгийн төр улсдаа оруулсан хувь нэмрийг үнэлж, МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны  07-р сарын 06-ны  өдрийн 170-р зарлигаар “Алтан гадас”  одонгоор  шагнасныг ЗДТГ-ын орлогч Ц.Бат-Өлзий, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг нар гардуулж өглөө. Ш.Наранцэцэг нь эрхзүйч мэргэжилтэй бөгөөд "Булган АЗЗА" төрийн өмчит хувьцаат компанийн Дашинчилэн сум дахь хэлтсийн даргаар ажилладаг ажээ. Тэрээр төр, нийгмийн байгууллагуудад тасралтгүй 32 жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөснийхөө үр шимийг ийнхүү хүртлээ.   

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО