Мэдээ

Булган аймгийн ахмадын чуулган Хишиг-Өндөр суманд боллоо

    Үе, үеийн бүтээн байгуулагч, хөгжлийн тулгуур, үр хойчийнхоо үлгэр дуурайлал болсон Булган аймгийн ахмадууд 2017 оны 08 сарын 06-07-ны өдрүүдэд Хишиг-Өндөр суманд чууллаа. Булган аймгийн 17 сумын нийт 7000 гаруй ахмад настнаас 230 төлөөлөгч цугларч, дуу  хоолой, ажил үйлсээ нэгтгэсэн уг чуулганы  зорилго нь сумдын ахмадын хороог идэвхижүүлэх, харилцан туршлага судлах, хоорондоо уялдаа холбоотойгоор ажиллах, Монголын ахмадын хороотой хамтран ажиллах, төрөөс ахмад настанд хүрч буй бодлого шийдвэрийг сурталчлахад чиглэжээ. Ахмадын чуулганд Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ч.Сүхбаатар, аймгийн ахмадын хорооны  дарга  Г.Ширчиндорж,  аймаг, сумын удирдлагууд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн ба  ажил үйлсээрээ манлайлж, хойч ирээдүйдээ үлгэр дуурайл болсон шилдэг, тэргүүний  ахмадууддаа шагнал гардууллаа.  Ахмадын хорооноос 2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, ахмадууд санал бодлоо солилцон чуулж, есөн заалт бүхий  уриалгыг чуулганаараа баталсан юм.

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО