Мэдээ

Байгалийн гамшигт өртсөн Орхон сумын 3 айлд гэр олголоо

Орхон суманд тохиолдсон байгалийн онц аюултай үзэгдэлд өртсөн өрхүүдэд аймгийн Онцгой комисс,  Гамшгаас хамгаалах сангийн санхүүжилтээр 3 гэр шийдвэрлэснийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ууганбаяр, Онцгой байлын газрын дарга Д.Ууганбаяр нар гардуулан өглөө.
2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Халиун, Мааньт багийн нутгаар хүчтэй салхилж, мөндөр, аадар бороо орж уруйн үер буусны улмаас 23 өрхийн гэр салхинд нурж, эвдэрч /дахин ашиглах боломжгүй 15 гэр/ хэмхэрсэн талаар бид мэдээлж байсан. Үүний дараа шат дараатай арга хэмжээ авч хохирсон айл өрхүүэд гэр олгож байна. Одоогийн байдлаар 7 өрхийн орон гэрний асуудлыг шийдвэрлээд байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО