Мэдээ

Баяннуур суманд комисс ажиллалаа

Монгол улсын БСШУ-ны  яам, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-тай  хамтран хэрэгжүүлж  буй “Улаан хэрмийн шороон бумбагар Түрэгийн үеийн бунхант булшийг сэргээн засварлах, авран хамгаалах төсөл”-ийг Булган аймгийн Баяннуур сумын нутагт хэрэгжүүлж  эхлээд байгаа билээ.  Уг төслийн хүрээнд хийгдсэн  16,5 км гадна  цахилгааны  хангамжийн шугамын барилгыг  ашиглалтанд  оруулахад бэлэн болсныг  2017 оны  07 сарын 31-нд гүйцэтгэгч компани  “Дөш мандал”  ХХК нь холбогдох комиссын гишүүдэд танилцууллаа.  Барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын даргаар аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Буманбаяр, нарийн бичгийн даргаар ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Ганчулуун, гишүүдээр МХГ-ын барилгын техник /авто зам/-ын хяналтын улсын байцаагч Н.Очирхуяг, ОБГ-ын Гамшгаас  хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч М.Мөнхзул, “Электросеть проект”  ХХК –ний захирал захирал Д.Нямбаяр, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн УБ хот дахь хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи, “Дөш мандал”  ХХК-ний  захирал Ч.Баярсайхан, ЭБЦТС ТӨХК-ны Булган аймаг дахь салбарын ахлах инженер Г.Отгонбаяр,  Соёлын өвийн төвийн  захирал Г.Энхбат, БСШУЯ-ны  мэргэжилтэн Б.Даваацэрэн, Баяннуур сумын Засаг дарга  Б.Ёндон, Төрийн архивын тасгийн дарга Т.Дорж нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллав.  Комиссын гишүүд  шугамын барилгын ажилтай  танилцсаны  үндсэн дээр  гүйцэтгэгч компанид хэд хэдэн сануулга, зөвлөмжийг өгөөд уг барилгыг байнгын ашиглалтанд оруулахад татгалзах зүйлгүй  хэмээн дүгнэлээ.  Мөн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн УБ хот дахь хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжигийн хэлснээр уг төслийн ажлын хүрээнд  “Шороон бумбагарын Түрэгийн үеийн булш, бунхныг сэргээн засварлаж, олдворуудыг  эндээ байршуулан музей  байгуулах зорилготой  ажээ.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО