Мэдээ

"5 мянган төгрөг-5 ханатай гэр" аян

Улаанбаатар хотод оршин суугаа  Булган нутгийн залуус нэгдэж, Хутаг-Өндөр болон бусад сумдын байгалийн гамшигт өртсөн иргэдийг гэртэй болгох "5 мянган төгрөг-5 ханатай гэр" аяныг  2017 оны  07 сарын 25-ны  өдрөөс эхлүүлээд байна. Хутаг-Өндөр суманд орсон хүчтэй  мөндрийн улмаас 32 айлын гэр нурж, сүйдсэн ба 10-аад айлын гэрийг  дахин ашиглах боломжгүй  болжээ.  Зөвхөн гэр төдийгүй доторх эд хогшил нь ч мөн адил гэмтэж, сүйдсэн ба орох оронгүй, оочих аягагүй болсон эдгээр айлуудад халуун сэтгэлийн илчээрээ  тусламжийн гараа сунгаж, хандивын аянд идэвхтэй  оролцохыг залуус маань уриалж байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО