Мэдээ

Хутаг-Өндөр суманд байгалийн гамшиг тохиолоо

 Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн нутгаар 2017 оны 07 сарын 24-ны өдөр хүчтэй  аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой мөндөр орж нэлээдгүй гамшиг тарилаа. Уг гамшгийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж, 20 айлын гэр нурж, 10 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр  цөмөрч, салхинд хийсч, 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, гадна  талын төмөр хийц хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2,100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон гэсэн урьдчилсан мэдээллийг ОБЕГ-аас  мэдээллээ.  Үүссэн нөхцөл байдалтай танилцах, сэргээн босгох ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн суманд ажиллаж байгаа аж.

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО