Мэдээ

ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧДАД ХҮРЭХ ХАНДИВ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

Байгалийн давагдашгүй хүч түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчид, иргэдэд нэмэр болох, тэдэнд сэтгэлийн дэм өгөх зорилгоор 7 дугаар сарын 15-ны өдрөөс Орхон аймгийн хэмжээнд хандивын аяныг зохион байгуулсан байна. Аянд Монголын шуудан холбоо, ГОК, "Ачит" худалдааны төв, "Есөн эрдэнэ" худалдааны төв, Бараан захын түрээслэгчид, ард иргэд болон "Булган хангайн залуучууд" ТББ-ын төлөөлөгчид өөрсдийн нөөц бололцоогоор хандивын аянд хамрагдсан байна.

Хандивыг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга, Онцгой комиссын гишүүд, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын гишүүд хүлээн авсан.

Мөн ой хээрийн түймэр унтраахад дэмжлэг үзүүлж, эд материалын болон мөнгөн хандив үргэлжилж байна. Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд Гал сөнөөгчдөд туслах хандивын аяны хүрээнд цугларсан эд материалын дэмжлэгийг “KGB тэгбэ ”хүргэлт үйлчилгээний компанийн төлөөлөгчид өгсөн бол ой, хээрийн гал түймэр унтраах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн “НИК” ХХК-ний Орхон нефть хангамжийн салбар 10 сая төгрөгийн шатахууны тасалбарыг хандивлалаа. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний 174 ажилтан аянд нэгдэн ой хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгсэл бусад эд материалыг хүлээлгэн өглөө.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО