Мэдээ

Петровис ШТС-ын зүүн талаар Нэгдсэн эмнэлэг хүртэлх хатуу хучилттай авто замын барилгын ажил дуусч нээлтээ хийлээ

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөр болон 2018 онд тохиох аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын 80 бүтээлч ажлын төлөвлөгөөнд орон нутгийн авто замын сүлжээг сайжруулж, авто замыг ээлж дараатайгаар хатуу хучилттай болгох заалт тусгагдсан. Өнөөдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр аймгийн баяр наадамтай зэрэгцэн энэхүү зорилт биелэж НИК Петровис ШТС-ын зүүн талаар Нэгдсэн эмнэлэг хүртэл хатуу хучилттай авто зам барих барилгын ажил дуусч нээлтээ хийлээ.
Орон нутгаасаа ажиллах хүч авч, худалдан авалт хийх, орон нутгийн аж ахуй нэгж, компаниудаа дэмжин ажиллах аймгийн Засаг даргын уриалга захирамжийн хэрэгжилтийг хангаж “Булган АЗЗА” ТӨХК  аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 314 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 482 метр урттай  тус замын гүйцэтгэгчээр ажиллаж ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.
Тус замын нээлтийн үеэр “Булган АЗЗА” ТӨХК-ий ажилтнууд бид төрж өссөн, ажиллаж амьдарч байгаа нутагтаа бүтээн байгуулалт хийж байгаа учраас чанар, стандартын шаардлага хангасан замыг сэтгэл гаргаж барьлаа хэмээн онцолж байлаа.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО