Мэдээ

ОН ГАРСААР 5 ХҮН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДААД БАЙНА

    Булган аймгийн хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 4 суманд 4 удаа гарч 5 хүн амь насаа алдсан байна. Үүний 1 нь хүүхэд, 4 нь насанд хүрэгчид байгаа юм.

    Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгааны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

   Тэрчлэн амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд Та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын  газраас анхааруулж байна.

 

Булган аймгийн

Онцгой байдлын газар

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО