Мэдээ

Аймгийн хошой мэргэн, аймгийн мэргэн цолтнууд төрлөө

Монголын тулгар төр байгуулагдсаны 2226, Үндэсний их баяр-Ардын хувьсгалын 96 жилийн ой, аймаг байгуулагдсаны 79 жилийн ой аймгийн баяр наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд түрүүлсэн Бүрэгхангай сумын харваач Г.Ууганбаяр Аймгийн хошой мэргэн, эмэгтэй төрөлд түрүүлсэн Хишиг-Өндөр сумын харваач Б.Отгонбаяр Аймгийн мэргэн цолны болзлыг хангаж аймгийн Засаг даргын захирамжаар сур харвааны цолоо гардан авлаа.

Энэ жилийн аймгийн баяр наадамд Бүрэгхангай, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Булган, Сэлэнгэ сум, Орхон, Төв аймгаас харваачид оролцсон. Эрэгтэй 20, эмэгтэй 15, эрэгтэй 5 хүүхэд, эмэгтэй 5 хүүхэд цэц мэргэнээ харван аймгийн наадамдаа сум тавьснаас 40 сумнаас 28 онон Бүрэгхангай сумын харваач Г.Ууганбаяр эрэгтэй төрөлд түрүүлсэн бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын залуу харваач Л.Энхболд 27 онож, Орхон аймгийн харваач спортын мастер, аймгийн мэргэн Л.Ханддорж 26 онон удаах байруудад шалгарчээ. Эмэгтэй харваачдаас Хишиг-Өндөр сумын харваач спортын дэд мастер Б.Отгонбаяр 23 онож түрүүлж, Бүрэгхангай сумын залуу харваач Б.Уянга 19, Хишиг-Өндөр сумын залуу харваач Б.Сарангуа 18 онож хоёр, гуравдугаар байруудыг эзэллээ.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО