Мэдээ

Монгол улсын мэргэн А.Эрдэнэцогт ахлагчтай Сэлэнгэ сумын баг тэргүүн байрт шалгарлаа

Монголын тулгар төр байгуулагдсаны 2226, Үндэсний их баяр-Ардын хувьсгалын 96 жилийн ой, аймаг байгуулагдсаны 79 жилийн ой аймгийн баяр наадмын шагайн харваанд 15 багийн 150 орчим шагайчид Багийн харваа, Цуваа харваа, ахмадын чавхны цуваа харваа гурван төрөлд цэц мэргэнээ сорин өрсөлдсөн байна.

Багийн харвааны төрөлд Монгол улсын мэргэн А.Эрдэнэцогт ахлагчтай Сэлэнгэ сумын баг тэргүүн байр, Аймгийн гоц мэргэн н.Алтанбаяр ахлагчтай Орхон аймгийн баг дэд байр, залуу харваач Б.Одбаяр ахлагчтай Хутаг-Өндөр сумын “Түмэн түрүү” баг гуравдугаар байруудад шалгарлаа.

Цуваа харвааны төрөлд аймгийн гоц мэргэн Орхон сумын харваач Гэрэлт-Од тэргүүн байранд орсон бол удаах байруудад МУ-ын гарамгай мэргэн Сэлэнгэ сумын харваач О.Отгонбат, Сайхан сумын уугуул Ханжаргалант багийн харваач Баярсайхан нар удаах байруудыг эзэлсэн байна.

Ахмадын чавхны цуваа харвааны МУ-ын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн М.Лхагвадорж түрүүлсэн.


Аймгийн баяр наадмаар олон жил амжилттай харвасан харваачдад аймгийн цол олгодог. Өнөө жилийн баяр наадмаар аймгийн гоц мэргэний болзлыг Б.Хашчулуун, А.Эрдэнэбулган, Ж.Ганболд нар хангаж цолоо гардан авсан байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО