Мэдээ

Цогтхунтайжийн хөшөөнд цэцэг өргөлөө

Монголын тулгар төр байгуулагдсаны 2226, Үндэсний их баяр-Ардын хувьсгалын 96 жилийн ой, аймаг байгуулагдсаны 79 жилийн ой аймгийн баяр наадам Цогтхунтайжийн хөшөөнд цэцэг өргөж эхэллээ.

Цэцэг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч тэргүүтэй аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, ахмадууд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бие бүрэлдэхүүн оролцож хүндэтгэл үзүүлсэн юм. Цэцэг өргөх ёслолын дараа аймгийн баяр наадмын хүндэтгэлийн хурлыг Хөгжимт жүжгийн театрт зохион байгууллаа.

Баярын хурлыг нээж аймгийн Засаг дарга үг хэлж, Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан иргэдэд баярын хурлын үеэр төрийн дээд одон медаль Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль мөн Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороо, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын шагналаар шагнагдсан иргэдэд шагналыг нь гардуулан өглөө.


БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО