Мэдээ

Хангал сум ойн хортонтой тэмцэж байна

Ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлийг хязгаарлах зорилгоор тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх, тэмцлийн ажилд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Хангал сумын Дордоом, Хөхдаваа, Доргот зэрэг газруудын ойн санд тархсан хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг үүргийн шүршигчээр 1000 га-д, Улаанбаатар хотын "ГРАНД ФОРЕСТ" Биологич Сарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажилд сумын 4 иргэн оролцсон байна. Манай сумын ойн санд бүхий газруудад хортон шавжийн тархалт нэлээд их байгаа учраас орон нутгийн удирдлагын хүсэлтээр 5000 га орчим талбайд онгоцоор хор цацав.
Хортон шавжийн олшролд нөлөөлж буй гол хүчин зүйл нь ойн анхдагч хортон шавжийн хэт олшрол, хяналт, зохион байгуулалтгүй мод огтолж ойн цэвэрлэгээ хийдэггүй, 60-120 см хожуул үлдээж, бэлтгэсэн модыг ойд удаан хугацаагаар байлгах; ойн дагалдах баялаг, ан амьтантай зүй бусаар харьцах, удаа дараа гарч байгаа түймрээс болж ой мод физиологийн сульдалд орох төдийгүй үхдэг, зарим нутагт ган болсон зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО