Мэдээ

"Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг

"Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр аймгийн төв талбай Цогтхунтайжийн талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөгтийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Баттулга, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх нялхсын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд оролцлоо.
МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөр манай аймагт амжилттай хэрэгжиж 12000 орчим хүнийг элэгний  В, С вирусийн шинжилгээнд хамруулсан. Өнөөдөр "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийг эрчимжүүлэхээр Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх нялхсын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд дүрс оношилгоо, зүрх судас, эмэгтэйчүүд, нярайн үзлэгийг хийлээ.
Элэгний хатуурал, хорт хавдраас иргэдээ хамгаалахаар хэрэгжүүлж буй хөтөлбөрийн өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн фургон авто машин, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Могод, Бугат сумын эрүүл мэндийн төвд нэг, нэг фургон авто машин шийдвэрлэснийг аймгийн удирдлага гардуулан өглөө. Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн машин цаг наргүй явдаг учраас элэгдэл хорогдол их гардаг төдийгүй хэрвээ уг машин зогсчихвол сумын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ малчдад хүрэхэд хүндрэл учирдаг. Автомашинтай болсон сумын эмч эрүүл мэндийн төвийн ажилчид төдийгүй иргэд баярлаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО