Мэдээ

Замын үзэгдэх орчин хязгаарлагдмал 4 цэгт 4 толь байрлууллаа

Аймгийн замын цагдаагийн тасаг, Булган сумын Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний анги хамтран Булган сумын огцом эргэлт бүхий 4 цэгт "Түмбэгэр толь" байрлууллаа. Булган АЗЗА, Миний голом, Нэгдүгээр сургуулийн баруун хойд уулзвар болон Нэгдүгээр сургуулийн зүүн урд уулзваруудад нэг бүр нь 160000 төгрөгний үнэ бүхий хагардаггүй материалаар хийсэн толийг байрлуулсан байна. Уг толь огцом эргэлт бүхий хэсгийн үл үзэгдэх орчинд байгаа тээврийн хэрэгслийг жолоочид харуулах үүрэгтэй бөгөөд энэ толийг тавьснаар зам тээврийн осол харьцангуй буурна гэдэгт аймгийн замын тасгийн офицер, цагдаа нар итгэлтэй байна.
Ийнхүү булган аймгийн Замын цагдаагийн тасаг харилцаа бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж зам тээврийн осол хэрэг гарах эрсдэлийг бууруулахад чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО