Мэдээ

"Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" 4 сарын аяны нээлт боллоо

Амралт аялал зугаалгын улиралд улсын чанартай авто зам болон орон нутгийн авто замд авто  зам тээврийн осол хэрэг гарах нь элбэг болдог. Уг осол хэргийг бууруулах зорилгоор улс даяар хэрэгжүүлж байгаа Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 4 сарын хугацаатай аяны нээлтийг Булган аймагт зохион байгууллаа.
Улсын болон орон нутгийн чанартай авто замд гарч буй зам тээврийн осол хэргийг бууруулах урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 4 сарын хугацаатай аяныг хэрэгжүүлж байгаа.  Булган аймгийн хувьд улсын чанартай хатуу хучилттай 3 чиглэлийн зам байдаг бөгөөд энэ замд зам тээврийн хэрэг, осол их хэмжээгээр гардаг. Өнгөрөгч 2016 онд 22 хэрэг, 36 осол гарч 16 хүн нас барж 22 хүн бэртэж гэмтэж байсан бол энэ оны эхний улиралд 9 хэрэг,15 осол гарч 7 хүн нас барж 9 хүн бэртэж гэмтсэн байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлж жолооч нарт хурдаа хасах, жолоо барьж байх үедээ гар утсаар оролдох зэргийг сануулсан санамж бүхий наалтыг тээврийн хэрэгслээр үйлчлэгч жолооч нарт ХЭЗХ, ГХЭУСАЗЗ, ЗЦТ-аас гардуулан өглөө.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО