Мэдээ

БУРИАД УЛСЫН ЗАКАМЕНЬ АЙМГИЙН 90 ЖИЛД

Оросын Холбооны улсын Буриад улсын Закамень районы 90 жилийн ойн баярын арга хэмжээ болж өндөрлөлөө. Хил залгаа найрамдалт харилцаатай Замамень аймгийн ойн арга хэмжээнд Аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Д.Батчулуунаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч нар 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс  06 дугаар сарын 11-нд оролцлоо.
Тус бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр, аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Ш.Болдбаатар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан, аймгийн Хилийн цэргийн 0286 дугаар отрядын дарга, хурандаа Н.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан А.Норжинсүрэн, Сэлэнгэ сумын ЗДТГ-ын дарга Ц.Ууганбаяр, аймгийн ИТХ-ын жолооч И.Ундрах, хилийн цэргийн 0286 дугаар отрядын жолооч Б.Ганзориг нар зочиллоо.   

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО