Мэдээ

Монгол Улсын ардын багш Д.Бандийн нэрэмжит боксын ӨУАШ "Олимпийн гараа 2017" тэмцээн болж байна.

Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, академич, профессор, ОУХМ, Булган аймгийн Тэшиг сумын харьяат Дамдинжавын Банди багшийн нэрэмжит боксын өсвөрийн улсын аварга шалгаруулах "Олимпийн гараа 2017" тэмцээн Булган аймагт энэ сарын 04-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

1979 оноос Д.Банди багшийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн "Олимпийн гараа" тэмцээнд үе үеийн тив, дэлхий, олимпийн алт, мөнгө, хүрэл медальтнууд төрж гарсан өсвөрийн боксчдын хүсэн хүлээдэг тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн төрсөн нутаг анхдагчдын өлгий Булган хангайд нь зохион байгуулж байна.

Тус тэмцээнд 37 багийн 352 багачууд ур чадвараа сорин өрсөлдөж байгаагаас Буриад улсын 3 баг, Казакстан улсаас 1 баг оролцож байна.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 11-12, 13-14 насны ангилалаар явагдаж 24 жинд аваргаа тодруулна.

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО