Мэдээ

7.800.000 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт эрүүл мэндийн салбарт хийгдлээ

"Nurses heart to heart" ТББ-аас 7.800.000 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт эрүүл мэндийн салбарт хийгдлээ.
Булган аймагт 2017 оны 1-р улирлын байдлаар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны эргэлтийн тогтолцоо, хавдар, осол гэмтэл гадны шалтгаан, хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байна. Цусны эргэлтийн тогтолцооны өвчин 10000 хүн амд 3,7 промиль байгаад дүгнэлт хийн ажиллаж байна.
АНУ-ын Атланта хотын “Nurses heart to heart” ТББ, Эмору их сургуулийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн сувилагч, ЭМХТ, ЭХЭМҮТ-ийн сувилахуйн арга зүйч, ШУГТЭ-ийн их эмч нар хамтран “Зүрх амьсгалын сэхээн амьдруулах яаралтай тусламж” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд АНЭ, СЭМТ, СДЭМТ, ӨЭМТ –ийн 97 эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
Сургалтаар АНУ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтний хамгийн сүүлийн үеийн арга техник, мэдээ мэдээллийг танилцуулан, гардан үйлдлийг зориулалтын муляж ашиглан хийж, сургалтанд оролцсон хүн нэг бүрийг дадлага хийлгэн, ур чадвар эзэмшүүлсэн маш үр дүнтэй сургалт болсон.
Аймгийн эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын байрны сургалтын хэрэгцээнд зориулан "Nurses heart to heart" ТББ-аас 7.800.000 мянган төгрөгийн үнэ бүхий сургалтын муляж, холбогдох үзүүлэн хэрэгслийг хандивласныг СЭМТ-үүдийн дарга эрхлэгч болон АНЭ-ийн дарга Б.Баттулга-д хүлээлгэн өглөө.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО